Сонгуулийн мэдрэмжгүй сурталчилгааны эзнээр Г.Гангамөрөн тодорлоо
Нийслэлийн ИТХ-ын 2020 оны ээлжит сонгуульд МАН-аас Баянгол дүүргийн 2-р тойрогт нэр дэвшихээр намын “томилолт” өвөртөлсөн Г.Гангамөрөн цахим орчинд шүүмжлэлд өртөөд байна.
Тодруулбал замын түгжээнд машиндаа хоол хийж байгаа далд сурталчилгаа олны доог тохуу болохын зэрэгцээ ихээхэн шүүмжлүүлж байна.
Тухайлбал, Дандар баатрын үр сад гэх энэ бүсгүйн уг далд сурталчилгааны зургийг харсан хүмүүс
· Гудамжинд машин барьж зам дээр явахдаа гараа ч угаалгүйгээр ногоо арилгаад хоол хийж болно гэж байгаа юм уу. ЭМЯ байнга гараа угаа. Гараа угаалгүйгээр хоол цай аяга халбаганд ч хүрч болохгүй гэж байгаа.
· Гар хуруу бол ногоо арилгахад дэндүү хайран л харагдаж байна. Үнэндээ гоёдсон гар байна.
· Зүгээр тэр борооны усаар тавилттай шүршүүлээд нөхөр нь пиджакаа тайлж өмсүүлдэг пи-ар нь л хангалттай байсан юм. Энэ нээрээ арай шүү. Түгжирнэ түгжирнэ гэхэд хутга гаргаад жолоогоо тавиад төмс арилгаж болно хэмээн сурталчилах нь дэндүү ёс зүйгүй үйлдэл байна аа.
· Машин дотроо газ асааж байгаад дэлбэрч үхлээ ш дээ. Ёстой аюултай гэх зэргээр санал шүүмжлэл өрнөсөөр байна.