Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

    07/21/2026

    “Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

    07/21/2026

    Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

    07/21/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»нийтлэлчид»“Ноён уул”-ын шүүх хуралдаан оролцогчдын хүсэлтээр олон удаа хойшилжээ
нийтлэлчид

“Ноён уул”-ын шүүх хуралдаан оролцогчдын хүсэлтээр олон удаа хойшилжээ

coolНийтэлсэн: cool09/05/2018Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

-Шүүх хуралдааны оролцогчид шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт тавих эрхийг хуулиар олгосон-

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд “Ноён уулаа аврах хөдөлгөөн” ТББ-ын нэхэмжлэлтэй Ашигт  малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох шүүх хуралдаан өнгөрсөн сарын 30-ны өдөр болж, хэргийн оролцогчдын хүсэлтээр хойшлогдсон билээ. Монгол Улсын Ерөнхий сайдын 2018 оны 08 дугаар 14-ний өдрийн захирамжаар Хууль зүй, дотоод хэргийн яамны төрийн захиргааны удирдлагын газрын дарга Г.Билгүүн, тус яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Э.Энхтуяа нарыг тус хэргийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилсон байна. Итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Э.Энхтуяа тус яамны гадаадад томилолттой байх тул 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн шүүх хуралдааныг 14 хоногоор хойшлуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч, шүүх хуралдааныг хойшлуулсан аж. Үүнээс үүдэж хэргийн оролцогчид шүүх танхим үймээн дэгдээж, шүүхийн хараат бус байдалд халдсан үйлдэл гаргасан.

Шүүх хуралдааныг хойшлуулах нь шүүгчээс шалтгаалдаггүй. Харин хэргийн оролцогчид хуралдааныг хойшлуулах хүсэлт тавих эрхийг хуулиар олгосон байдаг. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.2-т “Нотлох баримт цуглуулах зайлшгүй шаардлагатай, эсхүл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаанаар шүүх хуралдаанд оролцох боломжгүй нь шүүх хуралдаанаас өмнө тогтоогдсон тохиолдолд уг нөхцөлийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүйгээр товлосон хуралдааныг 14 хүртэл хоногоор хойшлуулж болно”, мөн хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т “Шүүх хуралдааны явцад нэмэлт нотлох баримт зайлшгүй шаардлагатай болсон, эсхүл шүүх хуралдаанд ирээгүй оролцогчийг зайлшгүй оролцуулах шаардлагатай гэж үзвэл шүүх хуралдааныг 14 хүртэл хоногоор хойшлуулж болно”, 96.3 “Шүүх хуралдааны явцад шинэ нотлох баримт зайлшгүй шаардлагатай гэж үзвэл шүүх хуралдааныг 30 хүртэл хоногоор хойшлуулж болно” гэж заасан байдаг.

Хуулийн дээрх заалтуудыг үндэслэн “Ноён уулаа аврах хөдөлгөөн”-ий нэхэмжлэлтэй хэргийн оролцогчид шүүх хуралдааныг 32 удаа хойшлуулах хүсэлт тавьжээ. Тодруулбал, “Ноён уулаа аврах хөдөлгөөн” ТББ-ын Ашигт  малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулж гаргасан  нэхэмжлэлийг шүүх 2016.01.29-нд хүлээн авч,  2016 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Захиргааны хэрэг үүсгэсэн байдаг. Захиргааны хэрэг үүсгэснээс хойш нэхэмжлэгчийн хүсэлтээр 5, хариуцагчийн хүсэлтээр 11, гуравдагч этгээд Засгийн газрын хүсэлтээр 8, Гуравдагч этгээд “Сентеррагоулд Монголия” ХХК-ийн хүсэлтээр 8, шүүхээс шаардсан нотлох баримт ирээгүй, нэмэлт нотлох баримт шаардлагатай гэх үндэслэлээр 5, Шүүгч захиргааны чөлөө авсан гэх үндэслэлээр 1, ЗГ-ын тогтоолоор ажлын өдрийг амралтын өдөрт шилжүүлсэнтэй холбоотой 1 удаа тус тус шүүх хуралдаан хойшилжээ.

Нийтлэлчид
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

07/20/2026

Байгуулагдаагүй Хүннү хот 30 гаруй ажилтантай бол хөгжлийн корпораци нь 14 ажилтантай

07/20/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026

ХҮҮХДИЙН ЗУСЛАНГУУДАД ГЭМТ ХЭРЭГ ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА

07/19/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.