Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Наадмын өнгийг тодорхойлох бөхчүүд бэлтгэлдээ гарчээ

    06/16/2026

    УИХ-ын дарга С.Бямбацогт ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Сайа Ма’у Пиукалаг хүлээн авч уулзлаа

    06/16/2026

    Салсан эхнэрээ хүчирхийлсэн Өмнөговь аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын алба хаагчийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Зэвсэгт хүчинд дахин ажиллах эрхийг бүр мөсөн хасжээ

    06/16/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»Тэтгэврийн шинэчлэл хийгдэхгүй!!!
Мэдээ

Тэтгэврийн шинэчлэл хийгдэхгүй!!!

coolBy cool10/28/20201 сэтгэгдэл2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

2020 оны 10 сарын 27-ны өдөр хуралдсан УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны хурлаар Н.Учрал гишүүний өргөн барьсан “Хувийн тэтгэврийн тухай” хуулийн төслийг хэлэлцэх эсэх, ажлын хэсэг байгуулан, хэлэлцэж, хөгжүүлэх талаар санал хураалт явуулав.

Оролцсон нийт гишүүдийн саналын тоо тэнцэж, уг хуулийн төслийг хэлэлцэх шаардлагагүй, цаг нь болоогүй гэж үзлээ.

Түүхэнд сүүлийн 25 жилийн хугацаанд 16 удаа тэтгэвэртэй холбоотой, тэтгэврийн шинэчлэл, олон тулгуурт тэтгэврийн тогтолцооны тухай хуулийн төсөл өргөн баригдаж байсан ч тухай бүрдээ ямар нэг шалтгаанаар буцаж эсхүл унаж байв.
Санал хураалтад оролцсон 14 гишүүнээс 7 нь дэмжиж, 4 нь санал хураалтын үеэр чуулганы танхимд байгаагүй тул татгалзсан саналд тооцогдож, 1 гишүүн кнопоо андуурч дарсан бол 2 нь татгалзсан санал өгч, эцсийн дүндээ саналын харьцаа 7/7 болон тэнцсэн.

Ийнхүү 1 гишүүн кнопоо андууран дарж, харин санал хураалтын дараа 1 гишүүн нэмэгдэж орж ирсэн ч хурлын дэгийн дагуу тухайн санал хураалтыг дахин явуулах боломжгүй гэж үзсэн юм.

Нийт гишүүдийн саналын тоо тэнцсэн тохиолдолд нэмэлтээр орж ирсэн саналыг татгалзсанд тооцдог байна. УИХ-ын гишүүдээс уг хуулийг дэмжсэн саналыг Б.Баярсайхан, Б.Жаргалмаа, Ц.Мөнх-Оргил, М.Оюунчимэг, Ц.Сандагдорж, Ч.Ундрам, Ж.Чинбүрэн нар өгсөн. Харин татгалзсан саналыг С.Ганбаатар, С.Чинзориг нар өглөө.

 


2020 оны УИХ-ын сонгуульд өрсөлдсөн МАН, АН, ХҮН, МАХНамууд бүгд мөрийн хөтөлбөртөө олон тулгуурт тэтгэврийн тогтолцоог дэмжинэ, тэтгэврийн шинэчлэл хийнэ хэмээн тусгаж байсныг хүн бүр санаж байгаа болов уу. Иргэд бид 2 нүүртэй, худалч улс төрчдөөсөө хэзээ салах юм бэ?

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Наадмын өнгийг тодорхойлох бөхчүүд бэлтгэлдээ гарчээ

06/16/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Сайа Ма’у Пиукалаг хүлээн авч уулзлаа

06/16/2026

Салсан эхнэрээ хүчирхийлсэн Өмнөговь аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын алба хаагчийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Зэвсэгт хүчинд дахин ажиллах эрхийг бүр мөсөн хасжээ

06/16/2026

1 сэтгэгдэл

  1. Отгон on 10/29/2020 11:48

    манай энэ хэдэн балайнууд угаасаа яг ийм л юм хийнэ дээ…. тэтгэвэр одоо хангалттай байгаа билүү. энүүгээрэ бай гээд байгаа юм байхдаа….

Сүүлд нэмэгдсэн

Наадмын өнгийг тодорхойлох бөхчүүд бэлтгэлдээ гарчээ

06/16/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Сайа Ма’у Пиукалаг хүлээн авч уулзлаа

06/16/2026

Салсан эхнэрээ хүчирхийлсэн Өмнөговь аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын алба хаагчийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Зэвсэгт хүчинд дахин ажиллах эрхийг бүр мөсөн хасжээ

06/16/2026

“Анхны харцаар гэрлэсэн хос шуугиан тарив!”

06/16/2026

НИТХ төлөөлөгч Б.Сэргэлэнбатар ГУРВАН ДАВХАР ДЭЭЛТЭЙ

06/16/2026

Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр Цэндийн Цогтыг томиллоо

06/15/2026

Л.Энхрийлэн 63 кг-д дэлхийн чансааг тэргүүллээ

06/15/2026

Монголын эмэгтэй баг түүхэндээ анх удаа дэлхийн мэргэжлийн багуудын чансааг тэргүүллээ

06/15/2026

Оройн Дээд Очирдара буюу Аравдугаар Богд Жавзандамба хутагт Данзан Жамбал Чойжи Ванчүг бага ангиа төгсжээ

06/15/2026

Дуучин Б.Отгонжаргалын охин хилийн чанадад оюутан болно

06/15/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.