Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Хавдар судлалын үндэсний төв БНСУ-ын Хавдрын үндэсний төвтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

    07/09/2026

    Худалдааны гавьяат, “Carardli” брэндийн үүсгэн байгуулагч Н.Солонго манай дуранд

    07/09/2026

    Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна

    07/09/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»ШӨХТГ-аас “Хаппи Фловерс” ХХК-ыг үйл ажиллагаа явуулах хууль зүйн үндэслэлгүй гэж тогтоожээ
Папарацци

ШӨХТГ-аас “Хаппи Фловерс” ХХК-ыг үйл ажиллагаа явуулах хууль зүйн үндэслэлгүй гэж тогтоожээ

coolНийтэлсэн: cool11/03/2020Шинэчилсэн:11/03/2020Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Positive Mongolians” төслөөрөө дамжуулан онлайн зөвлөмж, подкаст, влог, “Хосын жор” ярилцлагаа хүргэдэг Д.Түвшинбаяр, Э.Дөлгөөн нар “Хаппи Фловерс” компанийн хүүхэд асрах үйлчилгээтэй холбоотой мэдээллийг өгсөн.

Тэд тус компанийг хүүхдэд ээлгүй, ажилчдынхаа цалинг тавьдаггүй газар хэмээн мэдээлсэн. Тэгвэл уг асуудалд ШӨХТГ-аас шалгаж хийжээ.

Шалгалтаар

• “Хаппи Фловерс” ХХК нь хүүхэд харах, асрах үйлчилгээний чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа явуулах хууль зүйн үндэслэлгүй, компанийн дүрэмдээ заасан үйл ажиллагааг явуулаагүй;

• Ажилчидтай байгуулах гэрээ нь хуулийн шаардлага хангаагүй, Хөдөлмөрийн гэрээний эрх үүргийн хүрээнд ажилтны цалин хөлсийг тогтоосон хугацаанд олгоогүй;

• Асран хамгаалалтад байгаа хүүхэд гэмтэж, бэртсэн асуудал нь Хүүхэд хамгааллын тухай хууль зөрчсөн;

• Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.6-д “Үйлдвэрлэгч худалдагч, гүйцэтгэгч барааны аюулгүй байдлын шаардлагыг хангаагүйгээс хэрэглэгчийн эрүүл мэнд, эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчинд учирсан гэм хорыг хуульд заасны дагуу арилгана” гэж заасныг тус тус зөрчсөн нь тогтоогджээ.

Өөрөөр хэлбэл, тус байгууллагын ажилчидтай байгуулах гэрээ нь хуулийн шаардлага хангаагүй, Хөдөлмөрийн гэрээний эрх үүргийн хүрээнд ажилтны цалин хөлсийг тогтоосон хугацаанд олгоогүй, мөн хүүхэд гэмтэж, бэртсэн асуудал нь Хүүхэд хамгааллын тухай хууль зөрчсөн гэх үндэслэлтэй гэж үзсэн байна.

Тиймээс “Хаппи Фловерс” ХХК-д

• Компанийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.6-д зааснаар “Компанийн үйл ажиллагааны чиглэл” гэх заалтад хүүхэд асрах үйлчилгээ эрхлэх талаар тусгах ёстой учраас компанийн дүрмэндээ өөрчлөлт оруулах;

• Хүүхэд асрах үйлчилгээ авч буй хэрэглэгч /иргэн/-тэй байгуулах гэрээнд хариуцлагын буюу хүчирхийлэл, ёс зүйн талаарх асуудлыг тусгах шаардлага хүргүүлж байгаа аж.

Хэрэв хугацаатай албан шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд Зөрчлийн тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиудын хүрээнд холбогдох арга хэмжээг авах юм байна.

сонин хачин шөхтг
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

Худалдааны гавьяат, “Carardli” брэндийн үүсгэн байгуулагч Н.Солонго манай дуранд

07/09/2026

Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна

07/09/2026

Дуучин Т.Дэлгэрмөрөнгийн охин Д.Зөөлөнсий: “Миний аав яагаад гавьяат авахгүй байгаа юм бол?”

07/09/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Хавдар судлалын үндэсний төв БНСУ-ын Хавдрын үндэсний төвтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

07/09/2026

Худалдааны гавьяат, “Carardli” брэндийн үүсгэн байгуулагч Н.Солонго манай дуранд

07/09/2026

Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна

07/09/2026

Дуучин Т.Дэлгэрмөрөнгийн охин Д.Зөөлөнсий: “Миний аав яагаад гавьяат авахгүй байгаа юм бол?”

07/09/2026

ФОТО: ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА А.НАМСАМАНД БРИГАДЫН ГЕНЕРАЛ ЦОЛ ХҮРТЛЭЭ

07/09/2026

Н.Мөнгөншагай, Б.Ялгуун нар хуримаа нижгэр хийлээ

07/09/2026

Монгол дархчуудын баярын өдрөөр “HASUI Mongolia” брэнд мэндэллээ

07/08/2026

Жүжигчин Д.Оюунтуул Хөдөлмөрийн Гавьяаны улаан тугийн одон хүртлээ

07/08/2026

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан МУСГЗ цол тэмдгээр шагнагдлаа

07/08/2026

Улсын заан Б.Серик манай дуранд

07/07/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.