Зодоон нүдээн, мөрийтэй тоглосон, хар тамхи хэрэглэсэн гэх бараан мэдээгээр хэвлэлийн хуудас чимдэг байсан Б.Бадрахжаргал одоо томоожсон. Түүнийг хүмүүжүүлж чадсан хүн бол Азийн хатан хаан Г.Оюунгэрэл буюу түүний эхнэр. Тэд өдгөө хоёр хүүхдийн аав, ээж бололцсон бөгөөд саяхан хуримаа хийсэн.
Б.Бадрахжаргал бол УИХ-ын гишүүн асан, Эрдэнэт үйлдвэрийн дарга Х.Бадамсүрэнгийн бага хүү. Англид боловсрол эзэмшсэн тун чамбай, өндөр боловсролтой залуу гэдэг юм билээ.