Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    С.Төгс хөөрхөн хүүгээр бүл нэмжээ

    07/01/2025

    Казакууд гэр бүл, худ ургаараа нийлж Баян-Өлгий аймаг дахь Монгол сургуулийн газрыг “хулгайлжээ”

    07/01/2025

    Төсвийн таналт тэгш эрхийн зарчмыг баримталж чадахгүй байна Б.Жавхлан сайд аа !!!

    07/01/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Фото»Стандарт, хэмжил зүйн газар  Хэвлэл мэдээллийн зөвлөлд гомдол гаргажээ
Фото

Стандарт, хэмжил зүйн газар  Хэвлэл мэдээллийн зөвлөлд гомдол гаргажээ

coolBy cool09/21/20181 сэтгэгдэл2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Гомдлын дагуу мэргэжлийн байгууллага нь хуралдаад сэтгүүлч алдаа гаргаагүй, ёс зүйгээ дээдэлсэн, үнэн зөв мэдээлэл түгээсэн гэж үзлээ.

Монгол улсад сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллага шударга ёс зүйтэй ажиллаж байгаа эсэхийг Хэвлэл мэдээллийн зөвлөл нь дэнсэлдэг. Тодруулбал, Хэвлэл мэдээллийн зөвлөл нь дэргэдээ Ёс зүйн хороотой байдаг.  Ёс зүйн хорооны хурлаар тухайн хэвлэл мэдээллийн хэрэгсэл нийтлэл, нэвтрүүлэг бэлтгэхдээ ёс зүйн алдаа гаргасан эсэхийг тодорхой хугацааны давтамжтайгаар хэлэлцдэг. Хэн  ч Хэвлэл мэдээллийн зөвлөлд хандах боломжтой бөгөөд өргөдлийн  дагуу ХМЗ-ийн Ёс зүйн хороо хуралдаж Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмыг зөрчсөн эсэхийг хэлэлцдэг.

Бид 2018 оны 08-р сарын 31-ны өдөр “Ерөнхий Сайд аа Стандарт хэмжил зүйн газарт өрнөж буй хууль бус үйл ажиллагааны баримттай танилц”  нийтлэлийг хүргэсэн билээ.  Уг нийтлэлтэй холбоотойгоор Стандарт хэмжил зүйн газраас   Хэвлэл мэдээллийн зөвлөлд гомдол гаргасан  байдаг.  Тэд гомдолдоо

“Стандарт хэмжил зүйн газарт олон шударга бус үйлдэл гарч байгаа…”, “Цагдаагийн байгууллага зургаан сарын турш сэтгүүлчийг шалгаж гэм буруугүй  болохыг тогтоосон. Үүнийг Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх баталгаажуулж, сэтгүүлч А.Баярмаа бусдыг гүтгээгүй гэдгийг тогтоосон….”, “…Улсад маш их хэмжээний хохирол учруулсан байгаа…”, “Монгол улсад байхгүй байгууллагын санхүүгийн тамга ашиглан ном зарж байгаа нь өөрөө булхай юм…”, “… хууль хяналтын байгууллагад хүртэл худал мэдээлэл өгч, хэргээ нуун дарагдуулж байна…”, “цагдаа, шүүх сэтгүүлчийг гэм буруугүй гэж үзсэн” гэх зэргээр баримт нотолгоогүй илтэд гүжирдсэн мэдээллийг өс хонзонгийн сэдлээр, зохион байгуулалттайгаар  нэр хүндэд удаа дараа халдлаа” гэжээ.

Гомдлын дагуу  Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Ёс зүйн хороо хуралдаж www.tac.mn  сайт мэргэжлийн алдаа гаргасан эсэхийг хэлэлцсэн.  Хэлэлцэхдээ манай сайтаас тодруулга болон дээрх нийтлэлд дурдагдаагүй баримтуудыг үзэж нягталсан байдаг.  Улмаар Ерөнхий Сайд аа Стандарт хэмжил зүйн газарт өрнөж буй хууль бус үйл ажиллагааны баримттай танилц” нийтлэл нь мэдээллээ баримт, олон эх сурвалжаар баталгаажуулсан, буруутгагдсан Стандарт,  хэмжил зүйн  газарт тайлбар өгөх боломж олгосон байна гэж дүгнэж, танай  www.tac.mn сайтыг  “Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчим”-ыг ЗӨРЧӨӨГҮЙ байна гэж үзлээ.

Хуулийн байгууллага, мэргэжлийн байгууллага нь сэтгүүлч А.Баярмааг гэм буруугүй болохыг удаа дараа баталж байгаа нь Стандарт хэмжил зүйн газарт анхаарал татахуйц, хууль зөрчсөн байж болзошгүй үйлдлүүд гарсаар байгааг  нотолж байна. Тиймээс Шадар сайд Ө.Энхүвшин, Ерөнхий сайд У.Хүрэлсүх та тус газарт өрнөж буй үйл ажиллагаа хууль бус үйлдэлд хяналт шалгалт хийхийг үүрэг бүхий байгууллагад өгч болзошгүй эрсдэлээс сэргийлнэ үү.

цаг үе
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

С.Төгс хөөрхөн хүүгээр бүл нэмжээ

07/01/2025

Казакууд гэр бүл, худ ургаараа нийлж Баян-Өлгий аймаг дахь Монгол сургуулийн газрыг “хулгайлжээ”

07/01/2025

Цагдаагийн алба хаагч залилангийн хэргээр АТГ-т шалгагдаж байна

06/24/2025

1 сэтгэгдэл

  1. Luvsan on 09/21/2018 07:27

    Gantumur darga arga yadchihsan yum hiij baih yum. Udahgui zailahiin hoorond chinerguu baij baigaad l zailaach

Сүүлд нэмэгдсэн

С.Төгс хөөрхөн хүүгээр бүл нэмжээ

07/01/2025

Казакууд гэр бүл, худ ургаараа нийлж Баян-Өлгий аймаг дахь Монгол сургуулийн газрыг “хулгайлжээ”

07/01/2025

Төсвийн таналт тэгш эрхийн зарчмыг баримталж чадахгүй байна Б.Жавхлан сайд аа !!!

07/01/2025

Э.Болормааг УИХ дахь МАН-ын бүлгийн дэд даргаар томиллоо

06/30/2025

Монголын эмэгтэй теннисчид ази тивийн аварга боллоо

06/30/2025

“Хааны эрэлд-2025” олон улсын хамтарсан сургууль өндөрлөлөө

06/28/2025

“GEM Mall”-д эхнэрээ хутгалж хөнөөсөн хэрэг гарлаа

06/27/2025

Боловсролын сайд П.Наранбаярыг ОГЦРУУЛАХ санал гаргажээ

06/26/2025

Ахмад Э.Адъяа Комбат бөхийн Азийн аваргаас мөнгөн медаль хүртлээ

06/25/2025

Паралимпын аварга Э.Содномпилжээ дэлхийн цомд түрүүллээ

06/24/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.