Харанга нь Монголын рок хамтлаг юм. Хамтлагийн гишүүд 1977 онд Ардын Армид татагдан танилцаж “Соёмбо” хамтлагт хамт тоглох болсон.
Үүнээс хойш 10 гаран жил хамтдаа тоглож байгаад цэргээс халагдаж 1989 онд Драмын театрын дэргэд “Харанга” хамтлагийг байгуулжээ. Хүнд рок, прогрессив урсгалаар уран бүтээлээ туурвидаг.
Савхин хүрэм, мөр давсан урт үс, гитар дарсан залуус, дуу хөгжим, дуу хөгжим, дахин дуу хөгжим…”Харанга”-ын залуусын зургаас сонирхьё.