Дуучин Ану сүүлийн үед уран бүтээлээсээ илүү цахим орчинд идэвхтэй байх болсон. Үе үе таагүй хардлагад өртдөг ч тэрбээр ямар нэг тайдбар хийдэггүй түүний хувьд нөхөр таван охины хамт амьдардаг билээ.
Бага охидоо гурван жилийн өмнө төрүүлж байсан тэрбээр цахим хуудсандаа мэндчилгээ хийсэн юм.
“Ихрүүд маань төрсөн өдрөө тэмдэглээд бөөн баяр. Бид хоёрын төрсөн өдөр тийм ээ л гээд хүн бүрээс асуугаад, инээд алдаад, аавыгаа нэг тэвэрч аваад, ээжийгээ ирж үнсээд л байна. Үргэлж хамт унтана, үргэлж ижил хувцас өмсөнө. Өөр байвал минийх өөр байна болохгүй ш дээ ээжээ л гэнэ. Анай нар нь нэгийг нь загнахаар битгий загнаарай гээд гуйна. Гэрээр дүүрэн дуу нь цангинасан үнэн хөгжилтэй, хөөрхөн хоёр доо.
Охидынхоо бүх зүйл байх болноо. Ээж нь, найз нь, багш нь, сэтгэлзүйч нь, бие хамгаалагч нь, жолооч нь, туслах нь, менежер нь гээд байж болох бүх зүйл нь байж хайраар дүүрэн бусдыг гэх сэтгэл дүүрэн охид болгон хүмүүжүүлэх болноо. Том болоод уншаарай тавуулаа” гэжээ.
Дуучин Ч.Анугийн ихэр охидын зургуудаас хүргэж байна.