Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

    07/21/2026

    “Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

    07/21/2026

    Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

    07/21/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»нийтлэлчид»“СОНГУУЛЬТ ФЕОДАЛ”-ын эрэн эхэллээ
нийтлэлчид

“СОНГУУЛЬТ ФЕОДАЛ”-ын эрэн эхэллээ

coolНийтэлсэн: cool12/25/2020Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Тэртээх 1921 он буюу одоогоос 100 жилийн өмнө Монгол улсад ардын хувьсгал ялж, Ардын нам байгуулагдан, феодалын ёсыг халж, ардын засаг байгуулагдсан түүхтэй.
Гэтэл…, тэр цаг үеэс 100 жилийн дараа буюу өнөө цагт ардчилсан сонгуулийн аргаар феодалын нийгмийн ноёд, ван гүн мэт эрх мэдэлтнүүд “тодорч”, нийслэл хотыг газар нутаг, дүүргийн байдлаар нь хуваан авч, тухайн газар нутагт өөрсдийн хамаарал бүхий этгээдийг, бүр тодруулбал өөрөөс нь өгсөн үүрэг даалгаврыг үг дуугүй биелүүлэх хүмүүсийг мэдлэг боловсрол, ажлын туршлага харгалзахгүйгээр албан тушаалд томилж, шинэ цагийн “феодалын ёс”-ыг бий болгоод багагүй хугацаа өнгөрлөө.


Хэдхэн жилийн өмнө Баянгол дүүргийг УИХ-ын гишүүн, АН-ын дарга асан С.Эрдэнэ бараг л дангаар захирах хэмжээнд хүрч, “Эрдэнэ ван” хэмээн олонд цоллогдож тус дүүргийн хэмжээнд Эрдэнэ вангийн зөвшөөрөлгүйгээр нэг ч албан тушаалын томилгоо, аливаа тендер явдагүй байсан гэдэг.

Харин одоо Эрдэнэ вангийн Баянгол дүүрэг дэх эрх мэдэл УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарт шилжсэн. Учир нь “Ганбаа ван” өөрийн туслах асан Ө.Сумъяабаатарыг Баянгол дүүргийн Засаг даргаар, дүүргийн ИТХ-ын даргаар өөрийн гарын хүн Б.Сэмжидмааг тус тус томилуулсан байна.
Харин Сонгинохайрхан дүүргийн хувьд УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд Х.Нямбаатар, Хотын дарга Д.Сумъяабазар нартай холбогдоно. Хотын дарга Д.Сумъяабазарын хувьд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад өөрийн туслахаар ажиллаж байсан Н.Алтайншагайг томилуулсан бол Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогчоор өмнө нь өөрийн туслах, зөвлөхөөр ажиллаж байсан Ж.Сандагсүрэнг томилсон бол нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогчоор Үндэсний хөрөнгө оруулалтын банк буюу өөрийн нь хувийн компанид ажиллаж байсан Н.Баярчимэгийг томилсон.

Түүгээр зогсохгүй нийслэлийн харьяа газар байгууллагын дарга нарыг ихэнхдээ Д.Сумъяабазар, Х.Нямбаатар, Н.Учрал, Д.Тэрбишдагва нарын хамаарал бүхий Сонгинохайрхан дүүргийн “угшилтай” хүмүүсээр сольж шинэ цагийн сонгуульт феодалын ёсыг нийгэмд, төрд “хэвшүүлж” байна.

Тун удахгүй Сумъяабазар гүн, Нямбаатар бэйс, Ганбаатар вангийн ивээлд багттдаг хүмүүс гээд хэлэгдээд эхлэвэл гайхах хэрэггүй бизээ.

Нийгэм цаг үе Нийтлэлчид
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

07/20/2026

Байгуулагдаагүй Хүннү хот 30 гаруй ажилтантай бол хөгжлийн корпораци нь 14 ажилтантай

07/20/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026

ХҮҮХДИЙН ЗУСЛАНГУУДАД ГЭМТ ХЭРЭГ ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА

07/19/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.