Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Шүхрээр бууж байсан Монгол, БНСУ-ын иргэд амиа алджээ

    06/23/2025

    Хүүхдүүдийн олон жилийн хөдөлмөрийг үнэгүйдүүлж байгаад хэн хариуцлага хүлээх вэ

    06/23/2025

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өчигдөр голын усны ослоор 4 иргэн амиа алджээ

    06/23/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»Монголын үе үеийн өвлийн өвөө нар
Папарацци

Монголын үе үеийн өвлийн өвөө нар

Эрхэм админBy Эрхэм админ12/29/2020Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Шинэ жилийн баярыг хүн бүр тэр тусмаа хүүхэд бүр тэсэн ядан хүлээдэг. Учир нь тэд өвлийн өвөөд өөр өөрсдийн хүслээ шивнэсэн байдаг. Тэдний хувьд өвлийн өвөө бол шинэ жилийн хамгийн хүндтэй зочин байдаг. Хуучин оноо үдэж шинэ оноо тэсч ядан хүлээн буй энэхүү өдрүүдэд манай хамт олон “Монгол өвлийн өвөө” нарыг онцлохоор шийдлээ.

Өвлийн өвгөн буюу Дед мороз нь Оросын Вологодскиaйн нэгэн эртний тосгон Устюгт амьдардаг гэх бөгөөд 1870 оны үед Оросын ард түмний шинэ жилийн бэлгэдэл болжээ. Славчууд анх МЭӨ XY зууныг хүртэл Юллианы тооллын дагуу жил бүрийн 3-р сарын 1-нд тэмдэглэж байгаад 1348 оноос Москва хотод 9-р сард тэмдэглэдэг болжээ. XYIII зуунд европчууд католик шашинтай болж Григорын тоололд шилжсэний дараа оросууд 1919 оноос эхлэн Григорийн тооллоор шинэ жил тэмдэглэх болж “С Новым годом” хэмээн мэндчлэх болсон түүхтэй.

Монголд шинэ жилийн баярын цэнгүүний хамгийн хүндтэй зочин өвлийн өвөө хамгийн анх 1947 онд иржээ байжээ. Өвлийн өвгөний дүрд МУ-ын Ардын жүжигчин Г.Гомбосүрэн 28 настай байхдаа тогложээ. Түүнээс хойш тасралтгүй 50 гаруй жил өвлийн өвгөний дүрд хувирч үе үеийн хүүхдүүдэд баргил сайхан хоолойгоороо мэндчилгээ дэвшүүлэн амтат бэлэг, аз жаргалын хамт түгээсээр иржээ.

МУ-ын Ардын жүжигчин Г.Гомбосүрэн гуайгаас хойш Монгол өвлийн өвгөний дүрийг МУ-ын Гавъяат жүжигчин З.Жарантав, “Хасар Жагаа” буюу Б.Жаргалсайхан, Ё.Цог нар “албан ёсоор” амилуулжээ.

/ З.Жарантав өвлийн өвгөн/

/ Ё.Цог өвлийн өвгөн/

/ Б.Жаргалсайхан өвлийн өвгөн/

Өвлийн өвгөний хувцас цагаан байдаг нь ариун цагаан сэтгэл, уужим саруул ухаан, амар амгалан байдлыг илтгэдэг бол цагаан сахал нь урт насыг бэлгэддэг. Малгайных нь орой улаан сампин зангилаатай байдаг нь Улаан залаат монголчууд гэсэн утгийг илэрхийлдэг ажээ.

Монголын “Сүлд модны наадмын дуу” нь 1959 онд зохиогджээ. Төрийн шагналт хөгжмийн зохиолч С.Гончигсумлаагийн хөгжим, Соёлын гавъяат зүтгэлтэн, яруу найрагч Ж.Бадраагийн шүлгээр бүтсэн уг дуу зохиогдсоноос хойш 61 жил дараалан эгшиглэсээр байна. “Цалин мөнгөн тэнгэртээ цасан угалз наадуулсан, Цагаан торгон өмсгөлдөө цацаг чимгээ сагсуулсан…” хэмээх энэ түүхэн дууг 1962 онд МУ-ын Ардын жүжигчин Б.Зангад дуулж Монголын радиогийн алтан сан хөмрөгт бичүүлжээ.

Мөн шинэ жилийн цэнгүүнийг “Уран хас” бүжгэн жүжгийн аягүйгээр төсөөлөх аргагүй бөгөөд монголчууд бид аль хэдийн “шинэ жилийн вальс” хэмээн нэрлэж заншжээ. “Уран хас”-ыг 1973 онд МУ-ын Төрийн шагналт, Ардын жүжигчин Э.Чулуун зохиожээ.

Та бүхэн улиран одож буй шинэ жилээ баяр хөөртэйгээр үдэж ирж буй шинэ ондоо эрүүл энх, саруул сайхан, амжилт бүтээлээрээ дүүрэн байх болтугай.

сонин хачин
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Хүүхдүүдийн олон жилийн хөдөлмөрийг үнэгүйдүүлж байгаад хэн хариуцлага хүлээх вэ

06/23/2025

УИХ-ын гишүүн Б.Найдлаагийн шүүх хурал эхлэх гэж байна

06/23/2025

ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр Д.Мөнх-Эрдэнийг томиллоо

06/18/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Шүхрээр бууж байсан Монгол, БНСУ-ын иргэд амиа алджээ

06/23/2025

Хүүхдүүдийн олон жилийн хөдөлмөрийг үнэгүйдүүлж байгаад хэн хариуцлага хүлээх вэ

06/23/2025

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өчигдөр голын усны ослоор 4 иргэн амиа алджээ

06/23/2025

УИХ-ын гишүүн Б.Найдлаагийн шүүх хурал эхлэх гэж байна

06/23/2025

ТАНИЛЦ: Г.Занданшатарын Засгийн газрын сайд нарын ХОМ

06/19/2025

ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр Д.Мөнх-Эрдэнийг томиллоо

06/18/2025

Шинээр байгуулагдаж буй Засгийн газарт ажиллах сайд нарыг томилох тухай УИХ-н чуулганы хуралдааны зургаас

06/17/2025

9-14 насны хүүхдүүд Тээврийн хэрэгсэл бүлэглэн хулгайлсан хэргийг илрүүллээ

06/17/2025

Гэр бүлийн хүчирхийлэгч Ч.Ундрам Монголчуудад соёл заана

06/17/2025

Б. ГАНХАЙЧ ДАШТ-ИЙ ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

06/17/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.