Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Хавдар судлалын үндэсний төв БНСУ-ын Хавдрын үндэсний төвтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

    07/09/2026

    Худалдааны гавьяат, “Carardli” брэндийн үүсгэн байгуулагч Н.Солонго манай дуранд

    07/09/2026

    Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна

    07/09/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»Үүрд дурсагдах эрхэм Гурван бүдүүн хамтлагийн дуучин А.Мөнгөншагай
Папарацци

Үүрд дурсагдах эрхэм Гурван бүдүүн хамтлагийн дуучин А.Мөнгөншагай

coolНийтэлсэн: cool12/29/2020Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монголын хөгжмийн ертөнцөд 14 жил тасралтгүй уран бүтээлээ гаргаж аав ээж, эх орон, хайр дурлалыг магтан дуулсан хамтлаг бол “Гурван бүдүүн” юм. “Ижийгээ гомдоох учиргүй , “Цуг алхъя”, “Гучин наймтай аав”, “Холын чи минь” гэх мэт дуунууд нь тухайн үедээ хит парадуудыг тэргүүлж, хүн болгон мэдэх болсон жинхэнэ хит дуунуудын эзэд бол тэд юм.

 

“Гурван бүдүүн” хамтлагийн аялгуу хөг, утга чимэг нь Аажимын Мөнгөншагай байлаа. Тэрээр чадварлаг дуучин төдийгүй гайхалтай хөгжмийн зохиолч байв. Түүнийг хамтлагийнхаа дуунуудын хөгжмийг зохиодгоор нь мэддэг байсан бол одоо түүний дууг дуучин болгон дуулдаг болсон гэхэд хилсдэхгүй болжээ. Энэ нь түүний авъяаслаг хөгжмийн зохиолч гэдгийг батлаж буй хэрэг юм.

Түүний аялгууг нь зохиосон МЗЭ-ийн гишүүн, Г.Сэр-Одын нэрэмжит шагналт, СТА, Яруу найрагч Я.Отгонбаярын шүлэг “Гуч хүрсэн бүсгүй”, “Дэрвэгэр сормууст”, “Бид нэг ангийнхан” зэрэг, Яруу найрагч Ч.Нандинцэцэгийн шүлэг “Дурлал гоо бүсгүй”, МУСГЗ Ш.Гүрбазарын шүлэг “Донжтой бүсгүй” зэрэг олон уран бүтээлүүдийг нь монголын ард түмэн мэддэг болсон.

Хамгийн харамсалтай нь ид хийж бүтээх насан дээрээ гялалзаж явсан тэрээр 2019 оны 09-р сарын 07-ны өдөр зуурдаар таалал төгсч 2019 оны 09-р сарын 16-ны өдөр СТӨ-нөөс сүүлийн замд үдсэн. Түүнгүйгээр Гурван бүдүүн хамтлагийг, монголын рок поп урлагийг төсөөлөхийн аргагүй. Нэгэн авъяастан тэнгэртээ заларч дуунд дуртай монголын ард түмэн түүний төлөө харамсан гашуудаж, дурсан санаж өдийг хүрсэн билээ.

Түүний дурсгалд зориулж “Гурван бүдүүн” хамтлаг, уран бүтээлчид нөхөд нь “Гуч хүрсэн бүсгүй” дурсамж, хүндэтгэлийн тоглолтыг UB Palace-н концертын их танхимд зохион байгуулсан.

 

 

Уг тоглолтод сайн дураараа олон арван уран бүтээлчид хүрэлцэн ирж, ая дуугаа өргөсөн байдаг. А.Мөнгөншагай агсан Монгол орныхоо 21 аймгаар тойрч, “30 хүрсэн бүсгүй” тоглолтоо зохион байгуулаад хамгийн сүүлд Улаанбаатар хотдоо тоглохоор төлөвлөн, хөдөө орон нутгаар тоглолтоо хийж явахдаа харамсалтайгаар амь насаа алдсан. Иймд түүний буяны 49 хоногт нь багтааж хүслийг гүйцээх зорилгоор тус тоглолтыг зохион байгуулсан байдаг. “Гурван бүдүүн” хамтлагийн гишүүд тус тоглолтын орлого болох 50 сая төгрөгөөр талийгаачийн хоёр хүүхдэд хадгаламж нээсэн тухайгаа дуулгаж А.Мөнгөншагай агсны гэр бүлд нь хүлээлгэн өгсөн.

Шинэ жилийн баяраар хамтлаг дуучид өөрийн уран бүтээлүүдийг толиулж бидний баяр дээр баяр нэмдэг. Хэрвээ энэ эрхэм бидний дунд байсан бол дуу хуураараа бидний баярыг хуваалцаж, хөгжөөж яваадаа гэж бодон яг энэ л үед түүнийг дурсахыг хүслээ. Бид дурсах үүргээ хэзээ ч мартаж болохгүй билээ. Түүний хийж бүтээсэн олон сайхан уран бүтээл үүрд мөнхрөн үлдэж эгшиглэсээр байгаа билээ.

​​

https://youtu.be/VMDpHFfthsg

 

дуу сонин хачин
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

Худалдааны гавьяат, “Carardli” брэндийн үүсгэн байгуулагч Н.Солонго манай дуранд

07/09/2026

Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна

07/09/2026

Дуучин Т.Дэлгэрмөрөнгийн охин Д.Зөөлөнсий: “Миний аав яагаад гавьяат авахгүй байгаа юм бол?”

07/09/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Хавдар судлалын үндэсний төв БНСУ-ын Хавдрын үндэсний төвтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

07/09/2026

Худалдааны гавьяат, “Carardli” брэндийн үүсгэн байгуулагч Н.Солонго манай дуранд

07/09/2026

Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна

07/09/2026

Дуучин Т.Дэлгэрмөрөнгийн охин Д.Зөөлөнсий: “Миний аав яагаад гавьяат авахгүй байгаа юм бол?”

07/09/2026

ФОТО: ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА А.НАМСАМАНД БРИГАДЫН ГЕНЕРАЛ ЦОЛ ХҮРТЛЭЭ

07/09/2026

Н.Мөнгөншагай, Б.Ялгуун нар хуримаа нижгэр хийлээ

07/09/2026

Монгол дархчуудын баярын өдрөөр “HASUI Mongolia” брэнд мэндэллээ

07/08/2026

Жүжигчин Д.Оюунтуул Хөдөлмөрийн Гавьяаны улаан тугийн одон хүртлээ

07/08/2026

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан МУСГЗ цол тэмдгээр шагнагдлаа

07/08/2026

Улсын заан Б.Серик манай дуранд

07/07/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.