Бэлгийн боловсрол, сekсийн амьдралын тухай өсвөр насныхантай илэн далангүй, дэлгэрэнгүй ярилцах, тэднийг болзошгүй эрсдэлээс хамгаалах, тодорхой хэмжээний мэдлэг олгох зорилготой подкаст бол “Хүлээлгийн өрөө” юм.

Германы Мюхэн хотоос Ариунаа, Заяа хоёр Даваа гариг бүрийн өглөө сонирхолтой зочидтой тодорхой сэдвээр ярилцдаг түүнийг мэдэхгүй хүн ховор болсон. “Хүлээлгийн өрөө” подкаст Залуучуудын хамгийн их сонсдог подкастын нэг болж чаджээ.

“Хүлээлгийн өрөө” подкастынхан шинэ жилээ маргааш Улаанбаатарын цагаар 22:00 цагаас тэмдэглэхээр болжээ. Instagramm live хэлбэрээр хийх ба оролцогчид пажам болон унтлагийн хувцастай байх хэрэгтэй ба уух зүйлсээ өөрсдөө бэлдэх ёстой гэнэ. Хүссэн хүн бүр оролцох боломжтой бөгөөд санамсаргүй байдлаар хүмүүстэй оролцож ярилцах ажээ
.

