Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Хөвсгөлийн хөөрхөн П.Хүрэлбаатар манай дуранд өртлөө

    07/10/2026

    Хавдар судлалын үндэсний төв БНСУ-ын Хавдрын үндэсний төвтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

    07/09/2026

    Худалдааны гавьяат, “Carardli” брэндийн үүсгэн байгуулагч Н.Солонго манай дуранд

    07/09/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»Үүрд дурсагдах эрхэм Нэрт хөгжмийн зохиолч Б.Шарав
Папарацци

Үүрд дурсагдах эрхэм Нэрт хөгжмийн зохиолч Б.Шарав

coolНийтэлсэн: cool12/30/2020Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монголын хөгжмийн урлагийн сан хөмрөгт үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан эрхэм бол Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар, УГЗ, Чингис хааны одонт, Төрийн шагналт Бямбасүрэнгийн Шарав билээ.

Нэрт хөгжмийн зохиолч Бямбасүрэнгийн Шарав нь 1952 оны арваннэгдүгээр сарын 13-нд Хэнтий аймгийн Жаргалтхаан суманд төрсөн, 1983 онд ОХУ-ын Свердловск хотын Уралын хөгжмийн их сургуулийг хөгжмийн зохиолч мэргэжлээр төгссөн. 1989 онд “Мандухай цэцэн хатан” киноны хөгжмөөр, 2000 онд Морин хуурт зориулсан шилдэг бүтээлүүдээрээ “Төрийн шагнал”-ыг хоёр удаа хүртсэн, 2002 онд Урлагийн гавьяат зүтгэлтэн, 2006 онд Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон Чингис Хаан одон, 2019 оны Үндэсний их баяр наадмын өмнөхөн Монгол Улсын Хөдөлмөрийн баатар хэмээх эрхэм цол хүртсэн билээ.

 

Тэрбээр 1972 оноос уран бүтээлээ нийтийн дуугаар эхэлсэн. Түүний гол бүтээлүүдэд “Чингис хаан” дуурь, I, II, III симфони, “Ононд хатаагдсан илд”, “Алтан ураг”, “Зуурдын орон”, “Сэрүүн намар” зэрэг үндэсний болон модерн балетууд, үндэсний хөгжимд зориулсан нийт 5 концерт, флейт найрал хөгжмийн, төгөлдөр хуур найрал хөгжмийн концерт, “Замбуу тивийн наран” магтуу, “Сэрсэн тал”, “Тэнгэрийн орон” удиртгал, “Үлэмжийн ертөнц”, “Хэрлэнгийн домог”, “Зохиомж” зэрэг симфони уран сэтгэмж, “Ард Аюуш”, “Байлдааны даалгавар”, “Мартагдсан дууль”, “Илүү сартай зун”, “Хүсэл” зэрэг 30 гаруй киноны хөгжим, дан хөгжмийн жижиг хэлбэрийн 70 гаруй бүтээлүүд, төгөлдөр хуурын болон мэргэжлийн дуулаачдад зориулсан ардын дууны найруулгууд, 22 романс, “Монголын тал нутаг”, “Аав ээж хоёр”, “Цэнхэрийн голоор нутаг минь”, “Хайрхан уулын бараа”, “Очоод золгоно доо”, “Зүрхний хайртай эх орон” зэрэг нийтийн 300 гаруй дуу, хүүхдийн дуу, найрал дуу, радио телевизийн чимэглэл хөгжим зэрэг олон арван бүтээлүүд багтана.

Б.Шаравын бүтээлүүд ОХУ, БНХАУ, АНУ, Япон, Франц, Герман зэрэг гадаадын олон орнуудын нэр хүндтэй тайзнаа эгшиглэж, Монголын хөгжмийн урлагийг олон улсад түгээн дэлгэрүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан билээ. Түүний алдарт бүтээл “Хэрлэнгийн домог” нь 2005 онд Стокгольм хотын Концертын их танхимд Нобелийн шагнал гардуулах ёслолын арга хэмжээнд тоглогдсон нь орчин цагийн Монголын мэргэжлийн хөгжмийн урлагийг дэлхий дахинаа таниулсан онцгой үйл явдал болсон юм.

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Чингис хаан одонт, Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн нэрт зохиолч Бямбасүрэнгийн Шарав 2019 оны 7 дугаар сарын 15-ны өдөр хүнд өвчний улмаас таалал төгсөж Монголын ард түмэн, хөгжмийн урлагт нөхөж баршгүй гарз тохиосон билээ.

​Бямбасүрэнгийн Шаравын авьяас билиг, хөдөлмөрч чанар, дахин давтагдашгүй гайхамшигт бүтээлүүд, эелдэг даруу, нөхөрсөг, шударга, зарчимч зан чанар бидний зүрх сэтгэлд үүрд мөнхөд дурсагдан үлдэх болно.

https://youtu.be/kGGcV30fMDI
​

сонин хачин
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

Хөвсгөлийн хөөрхөн П.Хүрэлбаатар манай дуранд өртлөө

07/10/2026

Худалдааны гавьяат, “Carardli” брэндийн үүсгэн байгуулагч Н.Солонго манай дуранд

07/09/2026

Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна

07/09/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Хөвсгөлийн хөөрхөн П.Хүрэлбаатар манай дуранд өртлөө

07/10/2026

Хавдар судлалын үндэсний төв БНСУ-ын Хавдрын үндэсний төвтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

07/09/2026

Худалдааны гавьяат, “Carardli” брэндийн үүсгэн байгуулагч Н.Солонго манай дуранд

07/09/2026

Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна

07/09/2026

Дуучин Т.Дэлгэрмөрөнгийн охин Д.Зөөлөнсий: “Миний аав яагаад гавьяат авахгүй байгаа юм бол?”

07/09/2026

ФОТО: ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА А.НАМСАМАНД БРИГАДЫН ГЕНЕРАЛ ЦОЛ ХҮРТЛЭЭ

07/09/2026

Н.Мөнгөншагай, Б.Ялгуун нар хуримаа нижгэр хийлээ

07/09/2026

Монгол дархчуудын баярын өдрөөр “HASUI Mongolia” брэнд мэндэллээ

07/08/2026

Жүжигчин Д.Оюунтуул Хөдөлмөрийн Гавьяаны улаан тугийн одон хүртлээ

07/08/2026

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан МУСГЗ цол тэмдгээр шагнагдлаа

07/08/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.