Драмын театраар овоглон уран бүтээлээ хийж явсан жүжигчин Т.Хулан найруулагч Д.Галбаяртай дэр нэгтгэн гэрийн сайн эзэгтэй үүрэг гүйцэтгэх болсон.
Хөөрхөн Хулан хэмээн нэрлэгддэг тэрээр найруулагч Д.Галбаярын өмнөх амьдралыг хүндэтгэн 6 настай хөөрхөн охиных нь ээж болоод багагүй хугацааг үджээ. Хөл хорионы энэ үед цахим хуудсанаа их юм бодогддог юм байна хэмээн үзэл бодлоо нийтэлжээ.
Тэрбээр “Энэ хүнд үед их л юм бодогддог юм бна шүү.Ажилгүй орлогогүй иргэд үр хүүхдээ яаж тэжээж байгаа бол, хоол унд нь яаж болж байгаа бол гэх зэрэг… хүүхдийн эрх… гм
Миний бодлоор уг нь Ээжүүдээ л цалинжуулах хэрэгтэй юм шиг санагдлаа
Тэгвэл ээжүүд гэртээ тайван байж үр хүүхдээ асран тв хичээлийг нь тайван хийлгэж, бяцхан үрс асран хамгаалагчтайгаа амар сайхан байх юм шиг санагдах юм. Хүүхдийн хүмүүжилд ч энэ хамгийн чухал нөлөөлөх байх даа…
Жич: Зүгээр миний бодол учраас эсэргүүцэл хүлээж авахгүй шүү “ хэмээжээ