Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Төв цэнгэлдэхийн суудалд хөлөө жийх ч зай алга

    07/10/2026

    Хөвсгөлийн хөөрхөн П.Хүрэлбаатар манай дуранд өртлөө

    07/10/2026

    Хавдар судлалын үндэсний төв БНСУ-ын Хавдрын үндэсний төвтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

    07/09/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»Үүрд дурсагдах эрхэм- Жүжигчин Ж.Сүххуяг
Папарацци

Үүрд дурсагдах эрхэм- Жүжигчин Ж.Сүххуяг

coolНийтэлсэн: cool01/06/2021Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монголын кино урлагт “Батмөнх даян хаан”-аас эхлэн сэтгэлд шингэсэн олон дүр бүтээж, ард түмэндээ хүндлэгдсэн Монгол Улсын Гавьяат жүжигчин Жамсрангийн Сүххуяг юм. Тэрээр 1959 онд Улаанбаатар хотод төрсөн. 1978 онд 53-р дунд сургуулиийг төгсөөд УБДС-ийн кино драмын ангид элсэн орж, 1982 онд жүжигчний мэргэжлээр төгссөн. Мөн 1986-88 онд Марксизм-Ленинизмийн дээд сургуульд суралцжээ.

Кинонд тоглох гараагаа 1977 онд “Давааны цаана даваа” киноны Жаргалын дүрээр эхэлсэн байдаг. Үүнээс хойш нийтдээ 20 гаруй кинонд дүр бүтээсэн билээ. Тухайлбал 1979 онд “Үүрийн цолмон” киноны Баяраа, 1981 онд “Цэрэг эрсийн жирийн өдрүүд” киноны Амараа, “Хатанбаатар” киноны Сундуйсүрэн, 1984 онд “Тань руу нүүж явна” киноны Очир, “Намрын халуун өдрүүд” киноны Нацагдорж, 1985 онд “Ацаг шүдний зөрүү” киноны Ананд-Очир, 1986 онд “Намар нахиалсан мод” киноны Самдан багш, 1988 онд “Мандухай сэцэн хатан” киноны Батмөнх Даян хаан зэрэг олон кинонд гол болон туслах дүр бүтээжээ.

Түүний кино урлагт оруулсан хувь нэмрийг төр засаг өндрөөр үнэлж 1992 онд Соёлын тэргүүний ажилтан, 1995 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, “Мандухай сэцэн хатан”, “Мөнх тэнгэрийн хүчин дор” зэрэг киноны сэтгэлд шингэсэн уран бүтээлүүдээр монгол түмэнд хайрлагдсан түүний урлагт оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлж, 2009 онд Монгол Улсын гавьяат цол тэмдгээр тус тус шагнасан.

Уран бүтээлээсээ багагүй хугацаанд хөндийрөөд байсан тэрбээр Б.Галааридын зохиол “Суудал” жүжигт гол дүр бүтээснээр тайзнаа эргэж ирж, дэлгэцийн хэд хэдэн уран бүтээлд тоглоод байсан юм. Харамсалтай нь түүнийг артерийн судасны бөглөрөл гэсэн хүнд оноштойгоор мэс засалд орох болсон шаардлагатай талаар мэдээлж байсан. Гэвч ийнхүү өвчний улмаас 2020 онд таалал төгсөж, Монголын драмын урлагт нөхөж баршгүй гарз тохиосон.

Амьдрал гэдэг гэрэл сүүдэртэй оршиж, зовлон жаргал, алдаа оноо, баяр гуниг, нулимс инээд хослож байдаг. Амьдралын бүхий л гэрэлтэй сүүдэртэй талуудыг туулж гарсан Батмөнх даян хааныгаа монголын ард түмэн үүрд дурсан санах болно оо.

 

сонин хачин
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

Төв цэнгэлдэхийн суудалд хөлөө жийх ч зай алга

07/10/2026

Хөвсгөлийн хөөрхөн П.Хүрэлбаатар манай дуранд өртлөө

07/10/2026

Худалдааны гавьяат, “Carardli” брэндийн үүсгэн байгуулагч Н.Солонго манай дуранд

07/09/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Төв цэнгэлдэхийн суудалд хөлөө жийх ч зай алга

07/10/2026

Хөвсгөлийн хөөрхөн П.Хүрэлбаатар манай дуранд өртлөө

07/10/2026

Хавдар судлалын үндэсний төв БНСУ-ын Хавдрын үндэсний төвтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

07/09/2026

Худалдааны гавьяат, “Carardli” брэндийн үүсгэн байгуулагч Н.Солонго манай дуранд

07/09/2026

Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна

07/09/2026

Дуучин Т.Дэлгэрмөрөнгийн охин Д.Зөөлөнсий: “Миний аав яагаад гавьяат авахгүй байгаа юм бол?”

07/09/2026

ФОТО: ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА А.НАМСАМАНД БРИГАДЫН ГЕНЕРАЛ ЦОЛ ХҮРТЛЭЭ

07/09/2026

Н.Мөнгөншагай, Б.Ялгуун нар хуримаа нижгэр хийлээ

07/09/2026

Монгол дархчуудын баярын өдрөөр “HASUI Mongolia” брэнд мэндэллээ

07/08/2026

Жүжигчин Д.Оюунтуул Хөдөлмөрийн Гавьяаны улаан тугийн одон хүртлээ

07/08/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.