Нийтийн урлагт өөрийн гэсэн дэг жаяг, нэг үеийг бүтээс УИХ гишүүн болтлоо хөгжиж дэвшсэн хүн бол МУГЖ Самандын Жавхлан юм. Тэрээр хоёр дахь амьдралаа “Шуранхай” хамтлагаараа танигдсан уртын дуучин Г.Эрдэнэчимэгтэй эхлүүлсэн.
Монгол ахуй, соёлоо эрхэмлэн дээдэлдэг түүнийг хамгийн их ойлгож дэмждэг нь түүний эхнэр юм. Зөв монгол төрхтэй, ажилсаг гэргийг хүн бүр магтана. Тэрээр нээн ажиллуулж бий биелгээ, уртын дуу, монгол бичиг, бясалгал зэрэг хичээлүүдийг заах “Монголоороо” нэртэй төвийг нээн ажиллуулж эхэлсэн нь саяхан.
Уртын дуучин, алдарт эх, үзэсгэлэн гоо бүсгүй үйлэнд урнаа гайхуулж хөл хорионы хугацаанд өөрийн урласан бүтээлүүдийг цахим ертөнцийн найзууддаа хуваалцах болжээ. Ингээд уран бүсгүйн урласан өхөөрдөм бойтогуудыг сонирхоцгооё.