Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    ТАНИЛЦ: Г.Занданшатарын Засгийн газрын сайд нарын ХОМ

    06/19/2025

    ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр Д.Мөнх-Эрдэнийг томиллоо

    06/18/2025

    Шинээр байгуулагдаж буй Засгийн газарт ажиллах сайд нарыг томилох тухай УИХ-н чуулганы хуралдааны зургаас

    06/17/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»Зөвшөөрөгдөөгүй замаар хүн тээвэрлэвэл автомашиныг нь хураана
Мэдээ

Зөвшөөрөгдөөгүй замаар хүн тээвэрлэвэл автомашиныг нь хураана

coolBy cool01/07/2021Updated:01/07/2021Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарласантай холбоотойгоор цагдаагийн байгууллагаас 2020 оны арванхоёрдугаар 28-наас хойш “Хулгайн зам” нэртэй хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгуулж буй юм.

Энэ хүрээнд Улаанбаатараас Өмнөговь аймгийн Даланзадгад, Цогтцэций, Ханбогд сумын Цагаан хад, Гурвантэс сумын Шивээхүрэн хилийн боомт хүртэл зөвшөөрөгдсөнөөс бусад замаар хүн тээвэрлэж буй маршрутыг тогтоон шалгаж, шинжилгээ өгөөгүй, эрсдэлтэй хүн тус бүрээс 250-300 мянган төгрөг авч тээвэрлэсэн 17 тээврийн хэрэгсэл, 18 жолооч, 31 зорчигчийг Гамшгаас хамгаалах тухай болон Эрүүгийн хуулийн холбогдох заалтыг үндэслэн хариуцлага хүлээлгэхээр зөрчлийн 13 хэрэг нээгээд буй.

Тэгвэл Дархан-Уул аймаг руу хууль зөрчин зөвшөөрөгдөөгүй замаар хүн тээвэрлэсэн 12 автомашины жолооч, түүгээр зорчсон 17 гээд нийт 29 хүнд зөрчлийн 11 хэрэг нээн шалгаж эхэлжээ. Зөрчилд холбогдсон хүмүүст шүүхээс хариуцлага тооцох юм. Зөрчлийн тухай хуулийн 5.13-т Гамшгаас хамгаалах тухай хууль зөрчвөл хүлээлгэх хариуцлагын талаар заасан. Тодруулбал, 5.13-2-т “Гамшиг, аюулт үзэгдэл, халдварт өвчин, осол, аюулын үед эрх бүхий байгууллагаас тогтоосон хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалт, тэдгээрийн дэглэм зөрчсөн, эсхүл саад учруулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 7-30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулах, хуулийн этгээдийг 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан. Мөн Зөрчлийн хуулийн 4.2-2 дахь хэсэгт “Зөрчил үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналгыг хураах, эсхүл түүний үнийг гаргуулах, эсэхийг шүүх шийдвэрлэнэ” гэж хуульчилсан.

Үүнийг үндэслэл болгон дээрх аймгууд руу хүн тээвэрлэсэн жолооч нарт хариуцлага хүлээлгэхээр болж буй гэнэ.

Онцлох үйл явдал
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

ТАНИЛЦ: Г.Занданшатарын Засгийн газрын сайд нарын ХОМ

06/19/2025

ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр Д.Мөнх-Эрдэнийг томиллоо

06/18/2025

Шинээр байгуулагдаж буй Засгийн газарт ажиллах сайд нарыг томилох тухай УИХ-н чуулганы хуралдааны зургаас

06/17/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

ТАНИЛЦ: Г.Занданшатарын Засгийн газрын сайд нарын ХОМ

06/19/2025

ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр Д.Мөнх-Эрдэнийг томиллоо

06/18/2025

Шинээр байгуулагдаж буй Засгийн газарт ажиллах сайд нарыг томилох тухай УИХ-н чуулганы хуралдааны зургаас

06/17/2025

9-14 насны хүүхдүүд Тээврийн хэрэгсэл бүлэглэн хулгайлсан хэргийг илрүүллээ

06/17/2025

Гэр бүлийн хүчирхийлэгч Ч.Ундрам Монголчуудад соёл заана

06/17/2025

Б. ГАНХАЙЧ ДАШТ-ИЙ ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

06/17/2025

Г.Занданшатар “зөвшилцөж” чадахгүй дүр эсгэн УИХ-ыг тараах уу

06/16/2025

Л.Оюун-Эрдэнэ үхэхдээ үхэр буугаа тавив гэгчээр эх орноо олон улсад шившиглэж эхлэв

06/16/2025

Д.Отгонбаяр: “Хурд” хамтлаг бидний оюун санаанд бойжсон

06/14/2025

Энэ зуны хамгийн том “ЗОЧИН АРТИСТГҮЙ” цор ганц “One Stage” тоглолт болоход 2 хоног үлдлээ

06/13/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.