Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Төв цэнгэлдэхийн суудалд хөлөө жийх ч зай алга

    07/10/2026

    Хөвсгөлийн хөөрхөн П.Хүрэлбаатар манай дуранд өртлөө

    07/10/2026

    Хавдар судлалын үндэсний төв БНСУ-ын Хавдрын үндэсний төвтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

    07/09/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»Нярайлсан эмэгтэйн дүү Б.Энхдалай:Манай гэр бүл хэцүү дарамтад байна
Папарацци

Нярайлсан эмэгтэйн дүү Б.Энхдалай:Манай гэр бүл хэцүү дарамтад байна

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ01/20/2021Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Өргөө” амаржих газар төрсөн эхээс коронавирусийн халдвар илэрсэн шалтгаанаар өчигдөр түүнийг ХӨСҮТ рүү шилжүүлэхдээ хүний олон эрхийг зөрчсөнийг иргэд эсэргүүцэж Сүхбаатарын талбайд тайван жагсаж байна.

Тэгвэл нярайлсан эмэгтэйн дүү Б.Энхдалай олон нийтийн сүлжээнд хандан мэдээлэл өгөв.

Тэрбээр “Эгч маань энэ сарын 10-ны үеэр төрөх дөхөөд гэр бүлээрээ PCR шинжилгээ өгсөн байсан. Төрөх эмнэлгийн зүгээс шинжилгээний хариу шаардлагатай гэсэн учраас өгсөн гэдгээ хэлж байсан. Дараа нь энэ сарын 14-ний өдөр эмнэлэгт хэвтэхдээ дахин өгөөд сөрөг хариу гарсан учраас хэвтүүлсэн. Ингээд 19-ний өглөө амаржсан баярт мэдээг бид дуулсан. Гэтэл өдөр 12:00 цагийн үед хүргэн ах маань яриад “Манай байранд коронавирусийн халдвар гарчээ. Биднээс шинжилгээ авч байна” гэсэн. Ингээд үдээс хойшдоо хүргэн ахыг маань гурван хүүхэдтэй нь ХӨСҮТ-д тусгаарлаж, эгчээс шинжилгээ авахад эерэг гарсан. Цөөхөн хоногийн зайтай шинжилгээнүүд өгсөн байхад яагаад өчигдөр л илэрснийг ойлгохгүй байна.

Төрсний дараах хувцсыг нь нөхрөөрөө бэлдүүлээд дуудахаар бэлдсэн байсан. Ганцхан давхар халаадтай гарсан. Хамгийн муухай нь дэрээр амыг нь дараад гаргаж байгаа нь маш харгис санагдсан. Тэгээд хажууд нь сугадах, уначих вий гээд түших, юм нөмрүүлэх хүнлэг чанар юу ч байгаагүй.

Машинд суугаад хаалга хаагдахад дэрээ шидээд хүүхдээ бариад авч байгаа. Манай гэр бүл хэцүү дарамтад байна. Эгч маань ХӨСҮТ-д очоод сүү орохгүй байна гэсэн.

Бид УОК-т хүсэлт гаргаж байж хүргэн ахыг эгч, нярай хоёртойгоо хамт нэг өрөөнд тусгаарлуулаад байгаа. Гурван хүүхэд нь хажуугийн өрөөнд нь тусгаарлагдсан.

Хамгийн ихээр манай гэр бүлийнхний гомдож байгаа зүйл бол эгчийг маань эмнэлэгт өмсөж байсан нимгэн оймс углааш, дан өмд, халаадтай нь гадаа гаргасан явдал юм. Эмнэлгийн гаднаас ХӨСҮТ-ийн машинд суулгасан дүрс бичлэгийг хүмүүс үзсэн байх. Үүгээр зогсохгүй ХӨСҮТ-д хүргээд гадна ослын шатаар 4 давхар хүртэл өгсүүлж алхуулаад эмнэлэгт оруулсан байгаа юм. Үүнийг эгч маань надад утсаар хэлсэн.
Манай гэр бүлийн зүгээс сайд, дарга нарыг огцор гэж шаардахгүй. Алдаагаа яаралтай зас, ахиж битгий ийм алдаа гаргаач ээ гэж хүсмээр байна. Бас эгч гам алдаснаас болоод цаашид эрүүүл мэндийн эрсдэл тулгарах вий гэхээс айж байна. Улс тодорхой хугацаанд эрүүл мэндийг нь хянах ёстой. Үүний төлөө тэмцэнэ” гэсэн юм

сонин хачин
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Төв цэнгэлдэхийн суудалд хөлөө жийх ч зай алга

07/10/2026

Хөвсгөлийн хөөрхөн П.Хүрэлбаатар манай дуранд өртлөө

07/10/2026

Худалдааны гавьяат, “Carardli” брэндийн үүсгэн байгуулагч Н.Солонго манай дуранд

07/09/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Төв цэнгэлдэхийн суудалд хөлөө жийх ч зай алга

07/10/2026

Хөвсгөлийн хөөрхөн П.Хүрэлбаатар манай дуранд өртлөө

07/10/2026

Хавдар судлалын үндэсний төв БНСУ-ын Хавдрын үндэсний төвтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

07/09/2026

Худалдааны гавьяат, “Carardli” брэндийн үүсгэн байгуулагч Н.Солонго манай дуранд

07/09/2026

Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна

07/09/2026

Дуучин Т.Дэлгэрмөрөнгийн охин Д.Зөөлөнсий: “Миний аав яагаад гавьяат авахгүй байгаа юм бол?”

07/09/2026

ФОТО: ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА А.НАМСАМАНД БРИГАДЫН ГЕНЕРАЛ ЦОЛ ХҮРТЛЭЭ

07/09/2026

Н.Мөнгөншагай, Б.Ялгуун нар хуримаа нижгэр хийлээ

07/09/2026

Монгол дархчуудын баярын өдрөөр “HASUI Mongolia” брэнд мэндэллээ

07/08/2026

Жүжигчин Д.Оюунтуул Хөдөлмөрийн Гавьяаны улаан тугийн одон хүртлээ

07/08/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.