“Мөрөөдлийн театр”-ын жүжигчин Б.Отгонтуяа буюу Отгоо өдгөө урлагийн тайзнаа аль хэдийнэ хөлөө олж, олон танил жүжигчдийн нэг болсон билээ.

Жижигхэн биедээ баймгүй авъяастай хэмээн үзэгчид онцолдог. Ихэвчлэн дэггүй охин, сэргэлэн бүсгүй дүр бүтээдэг түүнийг хамтлагийнхан нь хичээнгүй зүтгэлтэй хэмээн үнэлдэг.

Өнөөдөр түүний төрсөн өдөр тохиож байна.






