Өөрийн нэрэндээ тохирсон “төгс” бүсгүй гэж Загвар өмсөгч Төгсийг үнэлэх хүн цөөнгүй. Монголын Rain гэгдэх загвар өмсөгч Н.Эрдэнэцогттой анхны амьдралаа эхлүүлж хосууд дундаасаа Э.Сийлэн хэмээх хөөрхөн охинтой болсон.
Охиныхоо ааваас салсандаа хэзээ ч харамсдаггүй түүнийг хайрын бурхан тэнгэр ивээж “Тэнгэрийн хун тайж” буюу бүжигчин Ч.Цэнгүүнтэй учруулсан. Тэд одоогоороо “төгс хос” хэвээр л байна. Ч.Цэнгүүн сайн найз залуу төдийгүй Э.Сийлэнгийн сайн аав байж чаддагаар нь С.Төгс үргэлж бахархдаг.
Загвар өмсөгч С.Төгсийн амьдралын гэрэл гэгээ болсон Э.Сийлэн охины төрсөн өдөр өнөөдөр тохиож байна. Түүнд төрсөн өдрийн баярын мэнд хүргэж аз жаргал, сайн сайхныг хүсье.