Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Дуучин Jason хүүтэй болжээ

    05/10/2025

    Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

    05/09/2025

    Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

    05/09/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»Энэ сарын 9-нийг дуустал орон нутгийн иргэдийг хүсэлтийнх нь дагуу нутаг буцаана
Мэдээ

Энэ сарын 9-нийг дуустал орон нутгийн иргэдийг хүсэлтийнх нь дагуу нутаг буцаана

coolBy cool02/06/2021Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

НОК-ын Шуурхай штабын Удирдлагын багийн гишүүн Э.Эрдэнэбаатараас орон нутгийн иргэдийн нутаг буцаахтай холбоотой цаг үеийн асуудлаар тодруулга авлаа.


– Улаанбаатар хотод байгаа орон нутгийн иргэдийг сар шинийн баяраас өмнө нутаг буцаах ажлыг зохион байгуулна. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-УОК-ын даргаас чиглэл ирсэн. Өчигдрөөс эхлэн орон нутгийн хаягтай иргэдийг Улаанбаатараас гаргах ажлыг зохион байгуулж байна. Тухайн аймгийн Онцгой комиссоос ирсэн бичгийг үндэслэж, иргэдийг хотоос гаргах ажлыг нийслэлд зохион байгуулж байна. Орон нутаг руугаа буцах хүсэлтэй Улаанбаатар хотод байгаа иргэд аймгийнхаа Онцгой комиссын Шуурхай штабт хотоос гарах хүсэлтээ гаргах ёстой. Ингээд аймгийн Шуурхай штабаас Нийслэлийн онцгой комисс руу тухайн иргэдийн нэрийг ирүүлнэ. Нэр нь ирсэн иргэн PCR шинжилгээ өгсөн тохиолдолд шалган нэвтрүүлэх товчоогоор хотоос гарах юм.

-Хувийн унаагаар орон нутаг руу гарч болох уу?

-PCR шинжилгээ өгсөн, тухайн орон нутгаас нэр нь ирсэн иргэд хувийн унаагаараа гарч болно.

– Нутаг руугаа буцах иргэдийг PCR шинжилгээнд хэрхэн хамруулах вэ. Мөн орон буцах хүсэлтээ аймгийнхаа онцгой комисст яаж гаргах вэ?

-Гамшгаас хамгаалах үйл ажиллагааны хүрээнд бүх аймаг, сум, дүүргийн хэмжээнд Шуурхай штаб ажиллаж байгаа. Эдгээр шуурхай штаб руу бичгээр болон и-мэйл хаягаар санал, хүсэлтээ ирүүлж болно. Аймаг, орон нутаг нь иргэдийнхээ хүсэлтийг нэгтгээд, Нийслэлийн онцгой комиссын Шуурхай штаб руу ирүүлэх юм. Бид ирсэн мэдээллийг тухай бүр Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоод руу хүргүүлж байна. Мөн орон нутгаас ирсэн нэрсийн дагуу PCR шинжилгээнд иргэдийг хамруулна. Нийслэл хотын хэмжээнд 30 шинжилгээний цэгээр дамжуулж PCR шинжилгээнд иргэд хамрагдана. Нэмэлтээр шинжилгээний цэг ажуллуулах талаар судалж байна.

-Орон нутаг руу очсон иргэд гэрийн тусгаарлалтад байх уу?

-Тийм. Гэрийн тусгаарлалтад байх үүргээ иргэд заавал биелүүлэх учиртай.

-Энэ ажлыг ямар хугацаанд зохион байгуулах вэ?

-Энэ сарын 4-9-ний өдрийг дуустал орон нутгийн иргэдийг хүсэлтийнх нь дагуу нутаг буцаах ажлыг зохион байгуулна.

-Орон нутаг руу зорчих хүсэлттэй иргэдэд зөвлөгөө, заавар өгч байгаа утас болон цахим хаяг байна уу?

-НОК-ын Шуурхай штабын 11321731, 11324207 дугаарын утсаар иргэдэд мэдээлэл, зөвлөгөө өгч байна.

НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

ковид
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

05/09/2025

Фото: Монгол цэргүүд өнөөдөр Москва хотноо ёслолын жагсаалаар алхана

05/09/2025

Мод тарихдаа үндэсний үйлдвэрлэгчийн бордоог хөнгөлөлттэй үнээр авч болох нь

05/08/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Дуучин Jason хүүтэй болжээ

05/10/2025

Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

05/09/2025

Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

05/09/2025

Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

05/09/2025

Фото: Монгол цэргүүд өнөөдөр Москва хотноо ёслолын жагсаалаар алхана

05/09/2025

Мод тарихдаа үндэсний үйлдвэрлэгчийн бордоог хөнгөлөлттэй үнээр авч болох нь

05/08/2025

“Татар“ хамтлагийн дуучин Д.Мөнхчулуун нэрээ өөрчилж, Д.Мөнхчулуунтатар болгон УБЕГ-т бүртгүүлжээ

05/08/2025

ДЭД ХУРАНДАА Э.БИЛЭГСАЙХАН МОНГОЛ ЦЭРГҮҮДИЙГ КОМАНДЛАН АЛХАНА

05/08/2025

“1984” ПОСТДРАМЫН ЖҮЖИГ ДАХИН ТАЙЗНАА

05/07/2025

Төр дэмжихийг хүсэхгүй бол “сонин уншдаггүй улс” гэдгээ зарлачих

05/07/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.