Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    “Хааны эрэлд-2025” олон улсын хамтарсан сургууль өндөрлөлөө

    06/28/2025

    “GEM Mall”-д эхнэрээ хутгалж хөнөөсөн хэрэг гарлаа

    06/27/2025

    Боловсролын сайд П.Наранбаярыг ОГЦРУУЛАХ санал гаргажээ

    06/26/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»Эрүүл мэндийн сайд С.Энхболд өнөөдөр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Цай Вэньруйг хүлээн авч уулзлаа
Мэдээ

Эрүүл мэндийн сайд С.Энхболд өнөөдөр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Цай Вэньруйг хүлээн авч уулзлаа

coolBy cool02/09/2021Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Эрүүл мэндийн сайд С.Энхболд өнөөдөр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Цай Вэньруйг хүлээн авч уулзлаа.

Элчин сайд уулзалтын эхэнд Эрүүл мэндийн сайдын албан тушаалд томилогдсонд Сайд С.Энхболдод баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүсээд КОВИД-19 халдвартай тэмцэх чиглэлээр Монгол Улсын Засгийн газрын авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүд үр дүнтэй байгааг онцолж, хоёр улсын эрүүл мэндийн салбар дахь хамтын ажиллагаа идэвхитэй хөгжиж байгаад баяртай байна гэв. Тэрээр эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагаа нь иж бүрэн түншлэлийн харилцаа бүхий манай хоёр улсын хамтын ажиллагааны нэг томоохон хэсэг бөгөөд сүүлийн жилүүдэд хоёр улсын Эрүүл мэндийн яамд хооронд харилцаа, хамтын ажиллагаа амжилттай явагдаж байна гэв. Ялангуяа КОВИД-19 халдвартай тэмцэх явцад харилцан туслалцаа дэмжлэг үзүүлж, мэдээлэл солилцон нягт хамтран ажиллаж байгаагийн үр дүнд манай хоёр улсад харилцан зөөвөрлөгдсөн халдварын тохиолдол бүртгэгдээгүй байгааг онцлов. БНХАУ-ын дарга Си Жиньпин 2020 оны Дэлхийн эрүүл мэндийн ассамблейн чуулганд хандаж Хятад Улс КОВИД-19 халдвараас урьдчилан сэргийлэх вакциныг бүтээж дэлхий нийтийн хүртээл болгож хамтран ажиллана гэж мэдэгдсэнийг Элчин сайд дурьдаж, дээрх мэдэгдэл бодит ажил хэрэг болж тус улс КОВАКС хөтөлбөрт 10 сая тун вакцин нийлүүлэх шийдвэр гаргасан талаар танилцуулав. Үүний зэрэгцээ БНХАУ өөрийн улсад үйлдвэрлэсэн вакциныг хөгжиж буй 53 улсад тусламжийн хэлбэрээр нийлүүлэх бөгөөд Монгол Улс нэн тэргүүний ээлжинд вакцин нийлүүлэх улсуудын жагсаалтад байгаа болохыг мэдээллээ.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд дэлхий нийтийг хамраад байгаа цар тахалтай тэмцэхэд БНХАУ-ын Засгийн газраас нэн шаардлагатай эмнэлгийн тоног төхөөрөмж, эмнэлгийн болон хувийн хамгаалах хэрэгсэл зэргийг буцалтгүй тусламжийн хэлбэрээр 5 удаа олгож, харилцан мэдлэг туршлага солилцох үйл ажиллагааг зохион байгуулж ирсэн явдалд Эрүүл мэндийн сайдын хувиар гүн талархлаа илэрхийллээ. Тэрбээр Монгол Улсын нийслэлийн хэмжээнд багц халдварын голомтууд нэмэгдэж байгаатай холбоотойгоор авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний талаар болон вакцинжуулалтын бэлтгэл ажлын талаар товч танилцуулж, цаашид хоёр улсад харилцан халдвар зөөвөрлөгдөөгүй байгаа амжилтыг хадгалахын төлөө хичээж ажиллахын сацуу цартахлын нөхцөл байдал намжиж, халдварыг хяналтдаа авсан цагт хоёр улсын эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг бусад олон чиглэлээр хөгжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлснээр уулзалт өндөрлөв.

ЭМЯ
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

“GEM Mall”-д эхнэрээ хутгалж хөнөөсөн хэрэг гарлаа

06/27/2025

Боловсролын сайд П.Наранбаярыг ОГЦРУУЛАХ санал гаргажээ

06/26/2025

Ахмад Э.Адъяа Комбат бөхийн Азийн аваргаас мөнгөн медаль хүртлээ

06/25/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

“Хааны эрэлд-2025” олон улсын хамтарсан сургууль өндөрлөлөө

06/28/2025

“GEM Mall”-д эхнэрээ хутгалж хөнөөсөн хэрэг гарлаа

06/27/2025

Боловсролын сайд П.Наранбаярыг ОГЦРУУЛАХ санал гаргажээ

06/26/2025

Ахмад Э.Адъяа Комбат бөхийн Азийн аваргаас мөнгөн медаль хүртлээ

06/25/2025

Паралимпын аварга Э.Содномпилжээ дэлхийн цомд түрүүллээ

06/24/2025

Дуучин Б.Дуулимын шинэ хайртай танилц

06/24/2025

Цагдаагийн алба хаагч залилангийн хэргээр АТГ-т шалгагдаж байна

06/24/2025

Шүхрээр бууж байсан Монгол, БНСУ-ын иргэд амиа алджээ

06/23/2025

Хүүхдүүдийн олон жилийн хөдөлмөрийг үнэгүйдүүлж байгаад хэн хариуцлага хүлээх вэ

06/23/2025

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өчигдөр голын усны ослоор 4 иргэн амиа алджээ

06/23/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.