Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    ТАНИЛЦ: Г.Занданшатарын Засгийн газрын сайд нарын ХОМ

    06/19/2025

    ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр Д.Мөнх-Эрдэнийг томиллоо

    06/18/2025

    Шинээр байгуулагдаж буй Засгийн газарт ажиллах сайд нарыг томилох тухай УИХ-н чуулганы хуралдааны зургаас

    06/17/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»нийтлэлчид»PCR-ын хариугаа хүлээлгүй Улаанбаатараас Завхан руу явж байсан иргэний шинжилгээ ЭЕРЭГ гарсныг Архангайн постод илрүүлжээ
нийтлэлчид

PCR-ын хариугаа хүлээлгүй Улаанбаатараас Завхан руу явж байсан иргэний шинжилгээ ЭЕРЭГ гарсныг Архангайн постод илрүүлжээ

coolBy cool02/10/2021Сэтгэгдэл байхгүй1 Min Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Өчигдөр коронавирусийн халдвартай иргэн өөр хүний бичиг баримтыг ашиглан Сэлэнгэ аймагт очсон тохиолдол гарсан талаар ЭМЯ-ны өнөөдрийн хурлаар мэдээлсэн.

Гэтэл дахин нэг иргэн PCR шинжилгээний хариугаа хүлээлгүй орон нутаг руу зорчин явах замдаа шинжилгээний хариу нь эерэг гарсныг мэджээ.

Тодруулбал, өнөөдөр /2021-02-10/ Улаанбаатар хотоос Завхан аймгийн чиглэлд хөдөлгөөн хийж буй иргэн PCR шинжилгээний хариугаа хүлээлгүй нийслэлээс гарч, замд шинжилгээний хариу эерэг гарсан тохиолдол бүртгэгсэн. Тухайн иргэн Архангай аймгийн хяналтын постонд ирснийг илрүүлж, аймгийн шуурхай хариу арга хэмжээний баг нэн даруй ажиллаж, тус тохиолдлыг халдвар хамгааллын дэглэмийн дор нийслэл рүү буцаан, ХӨСҮТ-д хүргэх ажлыг зохион байгуулж байна гэдгийг Архангай аймгийн Засаг даргын тамгын газраас мэдээллээ.

Сүүлийн өдрүүдэд Улаанбаатар хот дахь голомтын бүсээс зорчин ирэх иргэдийн тоо нэмэгдсээр байгаа тул иргэн бүр халдвар хамгааллын дэглэмээ баримталж, шаардлагагүй тохиолдолд гэрээс гарахгүй байхыг тус аймгийн онцгой комиссоос анхааруулж байна.

Мөн шгаардлагатай тохиолдолд аймгийн хэмжээнд тэг зогсолт хийх хүртэлх эрсдэл үүсэх магадлалтай тул иргэн бүр өндөр хариуцлагатай байж, хэрэв та голомтын бүсээс ирсэн бол 14 хоногийн гэрийн дэглэмээ хатуу баримтлахыг дахин сануулж байна.

Сар шинийн баяр тохиож буй эдгээр өдөр иргэн та цахимаар золголт хийж, олноор бөөгнөрөх үйл ажиллагааг зохион байгуулахгүй байх, хөл хорионы дэглэмээ чанд сахих үүрэгтэй билээ

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Өмнөговь аймгийн Худалдан авах ажиллагааны газрын дарга Э.Ганхуягийн гэр бүл 30 гаруй тендэрт ялалт байгуулжээ

06/09/2025

Танилц: ЖДҮ эрхлэгчдийн боломжийг булаасан “хурган” дарга А.Тайванбаярын НО

06/09/2025

Засаг дарга Н.Энхбатын “ХАЛАМЖИЛДАГ ХОЁР БҮСГҮЙ”

06/06/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

ТАНИЛЦ: Г.Занданшатарын Засгийн газрын сайд нарын ХОМ

06/19/2025

ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр Д.Мөнх-Эрдэнийг томиллоо

06/18/2025

Шинээр байгуулагдаж буй Засгийн газарт ажиллах сайд нарыг томилох тухай УИХ-н чуулганы хуралдааны зургаас

06/17/2025

9-14 насны хүүхдүүд Тээврийн хэрэгсэл бүлэглэн хулгайлсан хэргийг илрүүллээ

06/17/2025

Гэр бүлийн хүчирхийлэгч Ч.Ундрам Монголчуудад соёл заана

06/17/2025

Б. ГАНХАЙЧ ДАШТ-ИЙ ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

06/17/2025

Г.Занданшатар “зөвшилцөж” чадахгүй дүр эсгэн УИХ-ыг тараах уу

06/16/2025

Л.Оюун-Эрдэнэ үхэхдээ үхэр буугаа тавив гэгчээр эх орноо олон улсад шившиглэж эхлэв

06/16/2025

Д.Отгонбаяр: “Хурд” хамтлаг бидний оюун санаанд бойжсон

06/14/2025

Энэ зуны хамгийн том “ЗОЧИН АРТИСТГҮЙ” цор ганц “One Stage” тоглолт болоход 2 хоног үлдлээ

06/13/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.