ТАРГАН гэж дуудуулаад УХААН Алдаж билээ
Би 1р ангиасаа хойш Орос гэр том гүрэн лүү хилийн дээс алхаж үзсэн. 1р ангидаа Орсод сургуульд орж Монголоо аав дүү нарааа санаж байна гэж өдөр шөнөгүй уйлсаар эргээд эх нутагтаа ирж сургуульд орсон.6р анги хүртэлээ Монголд сураад түүнээс хойш төгссөн төгстөлөө Оросод амьдарсан.1990 оны дунд үеээс – 2000 оны эхэн хүртэл идэж уух өмсөж зүүх юмнаас хомс өссөн л дөө гэхдээ ганц би ч биш бид бүх Монголчуудад ганган чамин чихэр жимс хувцас хунар ховорын бараа байсан л даа. Атар талх балга сүү давснаас өөр зүйл байхгүй хүүхэд нас минь хааяа нэг масло талх олдвол их бөөн баяр болдог байсансан.100гын гөөхий 50н ундаа 5н гаа 20н чавга идэж явсан жаргалтай хүүхэд үе минь.
Идэж уух юмаар хомс өссөн надад 6-р ангиасаа хойш хүний нутаг буюу Орос улс надад үлгэрийн орон шиг сайхан байсан.Орос Улсын тэр чихэр печень, тараг , иогурт , цөцгий ,торт пирошкины амттайг бурхан минь урьд өмнө тийм сайхан зүйл идэж үзээгүй надад чухам гоё. Ээж маань наймаа хийж зах дээр зогсож эмэгтэй цүнх зардаг байсан л даа.Хааяа хичээлээ эрт тарсан үедээ ээждээ очиж тусалдаг байлаа сайндаа ч биш ээжийг түр холдох хойгуур 100рубле цүнхийг 120-150рубле энтэр гэж мөнгө нэмж зараад өөртөө илүү мөнгийн унаадаг, заримдаа ээжийн карманаас мөнгө хусна. Хуссан мөнгөөрөө зөвхөн амттан л авч иддэг байлаа.Амттанд дэндүү дуралсан би мөнгө олохын төлөө юу ч хийхэд бэлэн тул багасаа буюу 6-р ангиасаа эхлээд наймааны амттанд орсон л доо сайндаа ч биш толгой идэх л юм боддогдог байсан л даа.
За тэгээд 6 – 10 анги хүртэлээ дэлбэртэлээ идээд өөрийнхөө таргалсанаа ч мартаж нэг мэдхэд таарах хувцас олдохгүй болсон байлаа.Өөрийнхөө өсвөр нас буюу 13-16 хүртэл дурлал энтэр мэдэхгүй чихрэнд дуралсан надад хүнд дурлаж явах ухаан байгаагүй л дээ. Би ангидаа ч тэр сургуульдаа ч тэр их даруухан төлөв хүүхэд байсан л даа үг амнаас гардаггүй.Гэтэл гэнэт нэгэн хөөрхөн нүд хөмсөг болсон царайлаг манай сургуулын 8а гын
/би 8д байсан/ Орос банди огцом шоолж гүйгээд дээрэлхээд болдоггүй бүүр тааралдах болгондоо намайг элэг доог хийнэ ядаж байхад өдрийн 80 тааралданаа тааралдах болгондоо жижиг нүдтэй, мөөмгүй, тэнэг Китаяка охин, хэлээ гаргана Козла , Дура Китаяка гэж шоолно. /Китаяка гэдэг нь Хятад гэж байгаан/
Надад тэсэхийн аргагүй хэцүү байсан л даа.Байнга шоолуулж явах хэцүү, орос хэлэнд муу надад хэрэлдэх үг дутмаг дуугай болхоор улам элэг баридаг байсан байх.Би уйлаад хичээлдээ явах дургүй болсон.Угаасаа сурлагадаа муу байсан болхоор сургуульд явна гэхээр улам дургүй хүрнэ.Сургуульдаа ганц гадаад хүүхэд дээрээс нь бүүр Ази хүүхэд болхоор бусдаас өөр яг эвэртэй туулай шиг хүн болгон танина мэднэ хүүхэд болгон зөрөх үедээ шоолно инээнэ баясана амны ганц сэдэв нь.
8-р ангиа төгсөх жил Прошай Школа гээд үдэшлэг Дискотек боллоо.Би явахгүй гэсэн боловч ээж яв яв миний охин яадын гээд надад аймаар янаг хувцас авч өгөөд өөрөө бүүр хүргэж өгөөд явлаа.
/ Манай ээж залуу үзэл бодолтой бөгөөд чөлөөт буюу задгай хувцаслалтанд дуртай намайг тэгж хувцасла гээд байдын/
Дискон дээр очоод хөдөлж чадахгүй даруухан гэгч нь зогсож байтал нөгөө шоолоод байдаг банди дөхөөд ирж явна би айгаад шууд нүүр буруулаад одоо намайг яаж түмний өмнө онигоо болгох бол гээд айгаад байж байтал хамт бүжиглэе гэж авдагын би гайхаад чихэндээ итгэхгүй буруу ойлгосон байх гээд хөдөлсөнгүй гэтэл дахиад чамтай хамт бүжиглэмээр байна гээд гараас хөтлөөд бүжгийн талбай дээр гарлаа.Хэсэг чимээгүй бүжиглэж байсанаа гэнэт чихэнд минь Катя намайг уучлаарай би чамайг дандаа шоолдог чи надад их таалагддаг даанч би чамд яаж хэлэх учираа олоогүй.
ЧИ ӨНӨӨДӨР ИХ ГОЁ ХАРАГДАЖ БАЙНА НАДАД ЧИ ЯМАР Ч ЧИНИЙ БҮХ БАЙДАЛ ИХ ТААЛАГДДАГ. ГЭХДЭЭ өнөөдөр ЧИНИЙ ӨМССӨН ПЛАЖ ЧАМД БАГАДААД ХАРВИН ЧИНЬ ТҮРЖ ГАРЧ ИРЭЭД ИХ МУУХАЙ ХАРАГДАЖ БАЙНА ГЭЖ ЭНД БАЙГАА БҮХ ОХИД БАНДИ НАР ЧАМАЙГ ДОР БҮРНЭЭ ЯРЬЖ БАЙНА.БИ Л ЧАМД ҮНЭНГ ХЭЛЭХГҮЙ БОЛ ЧИ МЭДЭХГҮЙ БАЙНА.ЧАМАЙГ БИ ХҮНД ШООЛУУЛМААРГҮЙ БАЙНА. гэж авдынмдааа бантсандаа шууд гараад гүйцэн.
Уйлаал гүйгээл байсан гэртээ ороод ирсэн чинь ээжийн найз охин нь ирцэн тэр 2 вино энтэр уугаад халчиж тас тас хөхөрөөд сүйд тэгсэнээ намайг харсанаа ээжтэйгээ адилхан бондойчоод яг бамбарууш шиг эгдүүтэй шүү яваад ч байгаа шиг өнхөрөөд ч байгаа шиг гэж авдындаа угаасаа тарган гэж хэлүүлээд тийлтэнд орцон уйлаад гутраад явж байхад нэмээд бүүр сэтгэлээр унагаагаад.
Шарандаа хөргөгчинд байсан бүх амттангаа хаяаад юу ч идэхгүй гэж гүрийгээд 3 хоноод байж байтал.Ээжийн виз дуусаад Монгол руу явах хэрэг гараад намайг орос айлд үлдээгээд явлаа. Би энэ хооронд турахтайгаа тэмцээнд юм идэхгүй л байлаа өдөртөө 2-3 ширхэг блинчик ус сүүнээс өөр юм идэхгүй ингэж байсаар 14 хоног өнгөрөөд яг 15 дахь хоног дээрээ ваннатай усанд хэвтэж байсын тэгээд ухаан байхгүй таг….кадр тас………..
Нэг сэрсэн эмнэлэгийн орон дээр битүү дусал залгаастай….Онош хоолны дутагдал ядаргаа сульдаа стерэсс гэсэн хахахаха Хэт турах гэж улайраад өдөр шөнөгүй нөгөө 2 хүний хэлсэн үг бодогдоод гүн стерэссэнд оржээ.Ээж маань удахгүй ирээд болсон явдалыг сонсоод уйлаад миний охин яадын хүссэнээ ид гуйя ээжийгээ битгий зовоо тарган байвал байлдаа хоолоо ид гэж гуйсаар ээжийн хүсэлтээр эргээд хоолондоо орлоо.
Зуны амралт эхэлсэн тул зунжингаа зах дээр хүний худалдагч хийсээр хэдэн төгрөг цуглууаад амжлаа.Амттан авч идхээ болисон болхоор өөр надад мөнгө үрэх шаардлага байхгүй.Харин олсон тэр мөнгөө Монголд байгаа дүү нартаа аавдаа эмээ өвөөдөө хувцас ойр зуурын юм явуулдаг байсан. Намар болж сургуульдаа орлоо. НӨГӨӨ 8А-гын БАНДИА тэр дисконоос хойш дахиж хараагүй тул хархаас ичиж байлаа нөгөө банди маань улам хөөрхөн болж харин би хэвэндээ шахуу 76кг тураад тураад 73кг байсан л даа хөөрхий. ХИЧЭЭЛ ордог эхний өдрөөс эхлээд бид 2 салаагүй байнга хамтдаа явдаг боллоо. ТЭР намайг Монгол охин гэж мэдээгүй хятад л гэж боддог байсан юм байна лээ. БИ МОНГОЛ гэхэд тийм ямар улс байдагын гэж асуухад би Чингис Хаан гэсэн чинь аан тиймүү тэгүүл танайд сургууль байхгүй тийм болхоор чи энд байгаа муу гэж асууж билээ.Монгол улсын тухай Чингис хаан морьноос өөр мэдээлэл байхгүй таг.Хүннү үеийн хүмүүс л гэж нийтдээ боддог байсан даа нийтдээ.Одоо юм хөгжөөд Youtube Монголын тухай мэдээлэл чөлөөтэй авч болдог болсон.
16 нас хүрээд анх удаа Орос найз бандитай байлаа би….Төрсөн өдөрт минь зориулаад ээж маш гоё даашинз бэлэглэсэн хүн дуралхаараа цаанаасаа турдын байна лээ.Би тэр бандидаа дурлаад 70кг байсан 60 болсон 16 насны төрсөн өдрөөрөө гоё турсан байсан. Гэхдээ би харамсдаг ш дээ.Ядаж тэр бандитайгаа үнсэлцэж үзэхгүй яавдаа гээд гарнаасаа барьж явж л үзсэн болхоос илүүг хийж үзээгүйдээ одоо хирнээ бодсоор л явдын. Нэг бодлын хүмүүжилтэй байсан ч юм шиг.
За тэгээд 9р анги төгсөх жил нөгөө даруухан хүн Галзуу Катя болж тэс өөр болж өөрчлөгдсөн юм даа.Сургууль дээр шоолох хүүхэд байхгүй болж бүгд л надтай найз болхыг хүсдэг болсон.Учир нь тэр банди маань миний тухай дандаа сайн сайханыг бусдад түгээж тараадаг байсан.Орос улс угаасаа нээлттэй чөлөөтэй хүмүүстэй найзуудтай болоод харилцаанд ороод бүрэн өөрийгөө илэрхийлж чаддаг болсон доо.Тэр намайг өөрчилсөн, өөртөө итгэлтэй болгосон тэр орос буюу Дагистан гаралтай банди байсын.Би нэрийг нь даанч санахгүй байгаан их харамсалтай царай нь бол нүдэнд тод дүрслэгдэж байна.
За тэгээд 9р анги төгсөөд зуны амралтаар буцаад дэлбэ таргалаад…..79кг болоод зунжынгаа бас зах дээр хүний худалдагч хийж эхлээд.7 сарын сүүлээр буюу
2007 онд Монголд иржийж билээ.
Нэлээн тарган бандгар байж байгаад нэг залууд дурлааад аймаар царайлаг залуу даанч намайг нэг нүдээрээ ч тоож хардаггүй би дотроо тэрэнтэй нууцхан үерхээд л байдаг тэр надад дургүй надаас зугтаадаг байсан.Намайг тарган муухай болхоор ичдэг байсан байх.Би тэгээд шарандаа турна гэж зорилго тавиад учиргүй амттан идэхээ болисон. 2009 оноос хойш аажимаар турж эхэлсэн 2013 он гэхэд 53кг болсон байсан.2014 оны хавар Зоригоотой танилцахад би 52кг байсан.Нэг гэрт ороод 2016 он гэхэд 58 кг болсон тэгээд бага багаар таргалсаар 63кг болсон байдынмаа.
Надад тарган явсан үеийн зураг зөндөө байсан боловч нөхөрт гарахаасаа өмнө бүгдийн шатааж урж хаясан.Аягүй бол харчаад намайг тоохоо болиод хаяаад явчуул яана гэж айсандаа бүх дурсамжаа хаясан.Одоо бодохнээ дэмий л юм хийсэн юм билээ.Хүн тэгээд хайртай л бол тарган байна уу? Туранхай байна уу? Хөөрхөн муухай байна уу? Гээд Гадаад гоо үзэмж огт хамаагүй юм билээ. ГОЛ НЬ ДОТООД хүн нь хэн бэ гэдгийг таньж дурлах
Миний таргалж турсан түүх ийм л байдын дараа нь гоё өөр түүхээ хуваалцанаа
Нээрээ нэмэлт нэг юм хэлэхээ мартаж ЭЭЖ МААНЬ НАМАЙГ БҮҮР ОРСОД уусан шингээд тэндээ нөхөрт гар орос нөхөртэй бол тэндээ сур тэндээ ажил гэдэг байсан би уйлсаааар байгаад Монголдоо сургуулиа хаяаад ирсэн Тэгээгүй бол Зоригоо чамтай би суухгүй л байсан даа