Сүүлийн үеийн залуу репперүүд дундаас өөрийн өнгө төрхөөрөө ялгарч хүч түрэн гарч ирсэн Thunder буюу Өлзий-Учрал юм.

Хийж байгаа уран бүтээл бүрээрээ нийгэмд тэр тусмаа залуучуудад эерэг мессежийг түгээж чаддаг түүний “Ганцхан шалтгаан” дуу уран бүтээл цусны хорт хавдартай тэмцэж байсан Заяагийн захиалгаар хийсэн ч олон залуучуудад урам зориг өгч чадсан.

Нийгмийг зөв зүйлд уриалсан, эерэг хандлагатай дуунуудыг хийдэг тэрээр гадаад төрхийн хувьд ихэд өөрчлөгджээ. Сүүлийн үед үсээ их ургуулах болсон түүнд фэн охидуудаас нь үсээ хэзээ засуулах вэ гэсэн асуулт байнга ирж байгаа гэнэ шүү.


