“Хүлээлгийн өрөө” VS “Кекс подкаст”
Өсвөр үеийнхэн, залуучуудын заавал мэдэх хэрэгтэй, амьдралын чухал, салшгүй нэг хэсэг бол бэлгийн амьдрал, бэлгийн боловсрол билээ. Бэлгийн боловсролын талаар мэдлэгтэй байснаар насан туршдаа өөрийн болон бусдын эрүүл мэндийг хамгаалах дадал, хэвшилтэй болж чадна. Харин залуучууд сүүлийн үед бэлгийн боловсролын мэдлэгийн тухай подкастуудыг ихэд сонсох болжээ.
Бид энэ удаа “Хүлээлгийн өрөө”, “Кекс подкаст-ыг онцлохыг хүслээ. Энэ бол нэг чиглэлийн подкаст боловч өдөр, шөнө хоёр шиг ялгаатай. Учир нь тэдний үзэгч, сонсогч нарт үзүүлж байгаа хандлага, мэдлэг нь тэс өөр юм.
Монголын анхны сексийн тухай подкаст гэж нэрлэгдэж бол подкаст бол Ариунаа, Заяа нарын эхлүүлсэн “Хүлээлгийн өрөө” подкаст юм. Тэд өөрсдийн подкастаараа Бэлгийн боловсрол, сексийн амьдралын тухай өсвөр насныхантай илэн далангүй, дэлгэрэнгүй ярилцах, тэднийг болзошгүй эрсдэлээс хамгаалах, тодорхой хэмжээний мэдлэг олгох зорилготой.
Үүний дараа борооны дараах мөөг шиг энэ төрлийн чиглэлийн подкастууд хийгдэж эхэлсэн юм. “Үтрээний хүүрнэл”, “Бидний нууц”, “Кекc подкаст гэх мэт.
Харин хамгийн отгон гэгдэх подкаст бол “Кекс подкаст”. Сүүлийн үед олны танил залуучууд голлон оролцож өөрийн бэлгийн амьдралын тухай илэн далангүй ярилцах болсон. “Ub comedy”-ын Б.Золжаргал, П.Цэнгэл нар хөтлөн явуулдаг. Үнэндээ тэдний подкастыг сонссоноор өгөх ямар нэгэн мэдлэг үгүй бөгөөд зөвхөн тухайн зочны ор хөнжлийн асуудал бас пиво ууж халсан залуусын наргианыг л сонсож болно.
Өсвөр үеийнхэн гар утас, интернэтийг чөлөөтэй ашигладаг болсон энэ үед эцэг эхчүүд өсвөр насны үр хүүхдээ юу сонсож, юунаас үлгэр дуурайлал авч байгааг хянах боломжгүй болсон. Бэлгийн боловсрол олгох зорилготой подкастууд жинхэнэ зорилгын дагуу та бүхэнд хүрч байна уу гэдгийг тунгаан бодох хэрэгтэй биз ээ.