Э.Цэрэн цахимд “Би солонгос сериал үздэггүй. Хааяа энд тэнд нэг таарч харахад жүжиглэл тааруу, дуусахын аргагүй өс хонзон, хэрүү л тэмцэ л . Харин танихгүй айлын хэрүүл хонзогнолыг манайхан ухаанаа тавин үзэх.
Бүр дараагийн ангийн тэсэн ядан хүлээх… Би ийм зүйлээр өөрийнхөө цагийг бардаггүй.
Тэмээчин: Бид хоёр маргааш танайд очно гэж бичсэнийг хүмүүс явуулав. Та хаалгаа тайлахгүй бол муухай харагдана гэж хүмүүс бичжээ. Би сайхан харагдах гэж амьдраад байгаа биш шүү.
Таван үгнээс тар нь танигдана гэгчээр энэ хүний араншин дээрхь өгүүлбэрээс нэвт харагдана. Бүр нэг дураараа, хүчирхийлэг ч аястай. Аав, ээжээс нь салгасан залуудаа хорвоогийн бүх муухай туршилтуудаа хийж, санаснаараа эргүүтүүлээд хүссэнээрээ залж яваа. Түүний оршихуйн үндэс болсон эхийг нь элдвээр гутаан доромжилчихоо д очих юм гэнэ. Одоо тэгээд Цэрэнгийн үүдэнд ирлээ, хаалгаа тайлсангүй гэхээр улай үзэх гэсэн масс тэр чигтээ тэмээчинг харна гэдгээ найруулагч сайн мэдэж байгаа.
Танайд очъё, уулзаж болох уу?
Танд цаг байна уу? Гэртээ байх уу? гэх мэт нэг асуулт үгүй. Миний нөхөр бие нь тааруу бол яах уу? Намайг блоклочихоод нетээр зарладаг нь яг хэнд зориулж байгаан?
Миний утасны дугаарыг та нар мэднэ.
Яагаад мэссэж бичээгүй юм?
1. Тэмээчин намайг гэртээ оруулахгүйг мэдэхийн дээдээр мэднэ. Би босго давуулсныхаа горыг амсаад дэндүү өндөр төлбөр төлчихсөн. Хүүтэй уулзах гэсэн бидний оролдлогод хаалт хийж утсаар дуудаж хүүхэд нь өвдлөө хавдлаа гэдэг байв. Бид сүүлд хоёр удаа хүүтэйгээ уулзсан ч бидний шарх аниагүй учраас түүний гаргаж буй үйлдлийг огт дурсаагүй юм. Цаг хугацаа хэрэгтэй. Түүнийг зэмлэхийг хүссэнгүй.
2. Бид хоёр очно гэжээ. Тэгсэн мөртлөө нетеер нэг салчихсан, тэр нь Цэрэнгээс болсон гээд орилоод байх. Сүүлийн 6 жил уулзаагүй гэх мөртлөө дарамтлаа д байна гэж уйлагнах. Нямка хүүхдээ хаях ухамсартай хүн биш. Тэмээчин өөрөө хүүг минь зоддогы г би мэднэ. Суусан хугацаандаа хэд салж хэд нийлснийг би мэдэхгүй. Үгүй, тэгээд эхнэр нөхөр болчихоод салж нийлэх чинь ийм амархан болчихсон юм уу?
Хадам ээж Цэрэн өөр хүний өвөрт чихчихсэн юм уу? Дундуур нь Эстони залуутай суугаад нутагт нь очоод зээл авахуулаад өрөнд оруулаад зугатчихсан. Одоо Монголын дээд шүүхээр орно. Хуу хамсан юмаа алдчих гээд Цэрэн рүү агсарч эхлэв.
3. Олон нийтийг уяраах сериалдаа охидоо бүү ашигла. Тэд одоохондоо юуны ч учир мэдэхгүй. Энэ бол шившигтэй явдал. Гэр бүлээ тэр чигт нь шоуны тоглогчид болгож дууслаа. Бид зарчмын хувьд хүүтэй зөв ойлголцоод охидуудтай ядаж сард нэг уулзахыг хүсдэг. Гэхдээ уулзаж учраа ололцоогүй байж баяр болохоор хүүхдээрээ түрий барихыг бид зөвшөөрдөггүй. Хүн эцэг эхээ сонгож төрдөггүй юм. Иймээс охидыг муухай шоундаа бүү уруу тат.
Эцэст хэлэхэд чи, би бид бүгд өөрийн лайгаа үүрнэ. Гэхдээ ханийхаа оршихуйн эх булаг үндэс болсон эхийг нь доромжилж, эд хөрөнгийг нь хулгайлж, компаныг нь дээрэмдэж, хувийн зургуудыг тарааж, найз нөхдөд нь муул ж , өөртөө итгэсэн залууг өрөнд оруулснаараа чи илүү нүгэ л үйлдсэн.
Чи бачимдан орил ж бахардаж унах нь аргагүй юм. Нүгэлэ э өөртөө наминчилж муу үйлээ зогсоохгүй бол чи угаасаа амрахгүй! Амьдралыг шоу болгосон хүн чи өөрөө.
Монголчууд минь, улай үзсэн хэрээ шиг анхаарал татах гэж оролдсон айл гэрийн хямдхан сериалаар цагаа барахаа больцгоо. Өөрөө өөрсдийнхөө түүхийг бүтээцгээ.” гэжээ.
2021.03.10