“Улаанбаатар Сонгдо” эмнэлгийн ерөнхий захирал, “Зүрх мартахгүй” төслийн санаачлагч мэс засалч Б.Болдсайхан саяхан 20 хоногийн өмнө БНСУ-д ходоодны хорт хавдрын улмаас мэс засал хийлгэн эх орондоо ирсэн билээ.
Бие нь сайн тэнхрээгүй байхдаа л буцаад мэс заслаа хийж эхэлсэн тэрбээр биеэ хэрхэн сайжруулж буй нууцаа дэлгэлээ.
Тэрбээр цахим хуудсандаа “Зургаан сартайгаасаа хөхөж хүн болсон хүнсээ идэж байж л хими эмчилгээ хийлгэж, ажилдаа явж, өдөр бүр хагалгаа хийх тэнхээ сууж байна даа” гэж бичжээ. Түүний санаачилсан Сонгдо “Зүрх мартахгүй” төсөл амжилттай үргэлжилж буй бөгөөд тэрбээр “Энэ 7 хоногт 7 хүүхэд зүрхний мэс засал орлоо, сайн болсон, сая 1 дууслаа … ирэх 7 хоногт 6-7 орох хувиар гараад эхний 3 нь хэвтлээ” хэмээн бичсэн байна.