Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Төв цэнгэлдэхийн суудалд хөлөө жийх ч зай алга

    07/10/2026

    Хөвсгөлийн хөөрхөн П.Хүрэлбаатар манай дуранд өртлөө

    07/10/2026

    Хавдар судлалын үндэсний төв БНСУ-ын Хавдрын үндэсний төвтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

    07/09/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Мэдээ»МАН, МАХН нийт гишүүд дэмжигчиддээ хандан уриалга гаргалаа
Мэдээ

МАН, МАХН нийт гишүүд дэмжигчиддээ хандан уриалга гаргалаа

coolНийтэлсэн: cool03/19/2021Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

МАН, МАХН нийт гишүүд дэмжигчиддээ хандан уриалга гаргалаа

Улс төрийн ууган хүчин байгуулагдсаны түүхт 100 жилийн ой энэ жил тохиож буйтай холбогдуулан МАН болон МАХН-ын ахмад, дунд, залуу үеийн гишүүд угшил нэгтэй хоёр намаа хамтарч улс төрийн үйл ажиллагаагаа явуулан, улс орныхоо нийгэм эдийн засагт тулгамдсан асуудлыг хамтдаа шийдэх санал санаачлага, шаардлага хүсэлтийг гаргасаар байгаа билээ.

Иймээс МАН-ын Удирдах зөвлөл МАХН-ын Гүйцэтгэх товчооноос хамтарсан Ажлын хэсэг гарган ажиллаж байна.

Уг Ажлын хэсгээс Монгол эх орныхоо тусгаар тогтнол, аюулгүй байдал, Монголын ард түмний язгуур эрх ашиг, үндэсний эв нэгдэл, Хүний эрх, эрх чөлөө, нийгмийн шударга ёс, эрх тэгш байдал, ардчилал, улс төрийн өндөр ёс зүйг эрхэмлэн дээдэлж, хамтарсан уриалгын төлсийг боловсруулж гарын үсэг зурав.

Үндэсний язгуур эрх ашиг, эрх чөлөө, шударга ёсны төлөөх хамтарсан уриалгын гол зорилго нь өнөөгийн нийгэмд тулгамдаж байгаа хүний эрх, эрх чөлөө, шударга ёсыг тогтоох, ардчиллыг бэхжүүлэх, хонгилын шүүх засаглалыг үгүй хийх, эрх зүйн хувьсгалыг эхлүүлж, сонгодог парламентыг төлөвшүүлэх, хүчирхэг эдийн засагтай, иргэн бүр нь тэгш эрхтэй, дэлхийн хөгжилтэй улс орнуудын жишигт хүрсэн улс болгохын төлөө нэгдэж ажиллахад оршиж байна.

Ажлын хэсгээс боловсруулсан уриалгын төсөлд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Тулга нар гарын үсэг зурлаа.


Энэ үеэр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Амарбаясгалан “Манай 2 намын хувьд олон жилийн турш нэг нам байж, улс төрийн үйл ажиллагааг амжилттай удирдан зохион байгуулж ирснээрээ онцлог. Засгийн эрх барьж, улс орныг удирдан чиглүүлж ирсэн туршлагатай ч тодорхой үзэл санаа, байр суурь дээр зөрчилдсөн. Тусдаа үйл ажиллагаа явуулснаас хойш даруй 10 жил өнгөрчээ. Энэ хугацаанд оносон гэхээсээ алдсан зүйлүүд нэлээд байсныг намын ахмад, залуу, дунд үеийнхэн шаардлага, хүсэлттээ хөндсөн байсан. Тиймээс эдгээр олон гишүүдийнхээ санал бодол цаашлаад Монгол Улсынхаа том эрх ашигт нийцсэн улс төрийн үйл ажиллагааг хамтарч явуулах нь бидний энэ цагийн үүрэг гэж ойлгож байна. Өмнө нь улс төрийн намууд нэгдэж үйл ажиллагаа явуулна гэхэр ажил албан тушаал, наймаа тохироо гэсэн байдлаар олон нийт хүлээж авдаг байсан.Харин энэ удаагийн МАН болон МАХН-ын нэгдэн нийлэх үйл явц нь улс эх орныхоо өмнө тулгамдсан олон том зорилтыг хамтран шийдэхээрээ чухал ач холбогдолтой юм” хэмээн онцлов.

МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Тулга байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр “10 жилийн өмнө нэг байсан нам маань 2 хуваагдаж салсан шалтгаан нь байгалийн баялагтай холбоотой гэрээ хэлцлүүдийг Монголд, монголчууддаа ашигтай хийх ёстой гэдэг дээр хатуу байр суурьтай байсантай холбоотой. Харин өнөөгийн МАН-ыг удирдаж байгаа удирдлага, УИХ, Засгийн газар Оюутолгой зэрэг гэрээнүүдийг Монголын талд ашигтайгаар засах, сайжруулах ёстой байр суурь дээр нэгдмэл болсон нь бидний 10 жилийн өмнөх салсан шалтгааныг үгүй болгосон.

Мөн хууль шүүхийн байгууллагын бусармаг үйл ажиллагаа, тухайлбал хуулиар биш хувь хүмүүс, хэсэг бүлэг хүмүүс тааллаараа шүүхийн шийдвэрийг гаргуулдаг байсныг таслан зогсоох, байгалийн баялгийг ард түмэнд тэгш хуваарилах, Эрдэнэтийн 49 хувийн хууль бус хувьчлал зэрэг бидний 10 жилийн турш тэмцэж байгаа асуудлууд МАН-ын өнөөгийн баримталж буй бодлоготой нийцэж байгаа нь бидний нэгдэж, нийлэх гол шалтгаан боллоо” хэмээв.
Хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, ардчилал, үндэсний аюулгүй байдлыг бататгах цогц бодлогыг хэрэгжүүлэх уриалгыг хоёр намын бүх шатны байгууллагуудад хэлэлцүүлэг өрнүүлэх бөгөөд гишүүд дэмжсэн тохиолдолд МАН болон МАХН нэгдэж цаашдын улс төрд хамтарсан үйл ажиллагаа явуулах юм.

 

улс төр
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

Хавдар судлалын үндэсний төв БНСУ-ын Хавдрын үндэсний төвтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

07/09/2026

ФОТО: ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА А.НАМСАМАНД БРИГАДЫН ГЕНЕРАЛ ЦОЛ ХҮРТЛЭЭ

07/09/2026

Монгол дархчуудын баярын өдрөөр “HASUI Mongolia” брэнд мэндэллээ

07/08/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Төв цэнгэлдэхийн суудалд хөлөө жийх ч зай алга

07/10/2026

Хөвсгөлийн хөөрхөн П.Хүрэлбаатар манай дуранд өртлөө

07/10/2026

Хавдар судлалын үндэсний төв БНСУ-ын Хавдрын үндэсний төвтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

07/09/2026

Худалдааны гавьяат, “Carardli” брэндийн үүсгэн байгуулагч Н.Солонго манай дуранд

07/09/2026

Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна

07/09/2026

Дуучин Т.Дэлгэрмөрөнгийн охин Д.Зөөлөнсий: “Миний аав яагаад гавьяат авахгүй байгаа юм бол?”

07/09/2026

ФОТО: ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА А.НАМСАМАНД БРИГАДЫН ГЕНЕРАЛ ЦОЛ ХҮРТЛЭЭ

07/09/2026

Н.Мөнгөншагай, Б.Ялгуун нар хуримаа нижгэр хийлээ

07/09/2026

Монгол дархчуудын баярын өдрөөр “HASUI Mongolia” брэнд мэндэллээ

07/08/2026

Жүжигчин Д.Оюунтуул Хөдөлмөрийн Гавьяаны улаан тугийн одон хүртлээ

07/08/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.