УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар, Засгийн газраас өргөн мэдүүлсэн Согтууруула х ундааны эргэлтэд хяналт тавих, архида н согтуурахта й тэмцэх тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа.
ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, насанд хүрсэн хоёр эрэгтэй тутмын нэг нь архины хамааралтай болсон тухай судалгааг Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн гаргасан.
Монгол Улсад архин ы до н туссан 10 мянган хүн байгаа ч албадан эмчилгээний 200 хүрэхгүй ор байна. Тиймээс хуулийн төсөлд, архин д донто х өвчинтэ й тэмцэх, эмчлэх Засгийн газрын сан байгуулах зорилгыг агуулж байгаа. Түүнчлэн архины зохистой хэрэглээг бий болгох, архи үйлдвэрлэгч, түүгээр үйлчлэгчид шинэ стандартыг тогтоохоор зорьж байна. Үндэсний зарим үйлдвэрлэгчид их хааны нэртэй бүтээгдэхүүний загварыг Оюуны өмчийн газарт бүртгүүлсэн байдаг. Тиймээс энэ талаар хуулийн хэлэлцүүлгийн явцад судалж, нарийн тодорхойлно. Түүхэн хүмүүсийн нэрээр согтууруулах ундааны бүтээгдэхүүний загвар батлахгүй байх нь энэ хуулийн бас нэгэн зорилго хэмээн хариулав.

