Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Хавдар судлалын үндэсний төв БНСУ-ын Хавдрын үндэсний төвтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

    07/09/2026

    Худалдааны гавьяат, “Carardli” брэндийн үүсгэн байгуулагч Н.Солонго манай дуранд

    07/09/2026

    Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна

    07/09/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»Н.Энхбаярын аав Б.Намбар таалал төгсчээ
Папарацци

Н.Энхбаярын аав Б.Намбар таалал төгсчээ

coolНийтэлсэн: cool04/20/2021Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

МАХН-ын дарга, Монгол Улсын 3 дахь ерөнхийлөгч Н.Энхбаяр даргын аав Б.Намбар гуай бурхны орныг зорилоо.

Тэрээр “Хүмүүнд эрүүл мэндээс илүү үнэтэй зүйл үгүй билээ” хэмээн хэлдэг байжээ.

Б.Намбар 1933 онд Чулуут сумын нутагт төржээ. Тэрээр 1957 онд МУИС-ийн хүн эмнэлгийн факультетийг төгсөж хүний их эмчийн мэргэжил эзэмшжээ. Анагаах ухааны магистер, клиникийн профессор цолтой. Улсын төв эмнэлэг, Хужирт, Жанчивлан, Улаанбаатар рашаан сувилалд эмчлэгч эмч, тасгийн эрхлэгч, ерөнхий эмч, 1992 оноос Рашаан судлалын үндэсний төвд захирал, зөвлөх, “Монголын рашаан сувилал” нийгэмлэгийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан.

Б.Намбар дэлхийн болон олон улсын рашаан ашиглалтын нийгэмлэгийн гүйцэтгэх зөвлөлийн гишүүний сонгуультай “Хүн амд үзүүлэх рашаан сувилалын эмчилгээний хэрэгцээ, норматв” эрдэм шинжилгээний ажлын зөвлөмж (1988), “Санаторно-курортное дело”, “Здравоохранение МНР” (1976), “Рашаан сувилалын эмчилгээ” (1987), “Монгол орны рашааны цогцолбор судалгаа”, “Улаанбаатарын нүүрс хүчлийн хийт рашааны орд” (1988), “Mineral waters of Mongolia” (1993), “Шаргалжуутын усан болор рашаан” (1994), “Тэргүүн буюу Жанчивлин рашаан” (1995) зэрэг ном, товхимол бичиж хэвлүүлсэн байна.

Б.Намбар 2000 онд Монгол улсын эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан цол хүртжээ. Тэрээр рашаан усны судалгаа шинжилгээний ажилд Орос, Монгол улсын өндөр мэргэжлийн туршлагатай хүмүүстэй хамтран ажиллаж олон тооны рашаан усны найрлага бүтцийг нарийвчлан судлаж, эмчилгээнд хэргэлэх заалтыг тодорхойлоход биечлэн оролцжээ. 2003 онд “Монгол орны рашааны газрын зураг” зохиож монгол, англи хэлээр хэвлүүлсэн нь онол, мэдээлэл, сургалт, танин мэдэхүйн өндәр ач холбогдолтой бүтээлүүд гаргасан байна.

Талийгаачийн гэр бүл болон төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

Ум сайн амгалан оршиг.

эмгэнэл
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

Худалдааны гавьяат, “Carardli” брэндийн үүсгэн байгуулагч Н.Солонго манай дуранд

07/09/2026

Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна

07/09/2026

Дуучин Т.Дэлгэрмөрөнгийн охин Д.Зөөлөнсий: “Миний аав яагаад гавьяат авахгүй байгаа юм бол?”

07/09/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Хавдар судлалын үндэсний төв БНСУ-ын Хавдрын үндэсний төвтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

07/09/2026

Худалдааны гавьяат, “Carardli” брэндийн үүсгэн байгуулагч Н.Солонго манай дуранд

07/09/2026

Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна

07/09/2026

Дуучин Т.Дэлгэрмөрөнгийн охин Д.Зөөлөнсий: “Миний аав яагаад гавьяат авахгүй байгаа юм бол?”

07/09/2026

ФОТО: ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА А.НАМСАМАНД БРИГАДЫН ГЕНЕРАЛ ЦОЛ ХҮРТЛЭЭ

07/09/2026

Н.Мөнгөншагай, Б.Ялгуун нар хуримаа нижгэр хийлээ

07/09/2026

Монгол дархчуудын баярын өдрөөр “HASUI Mongolia” брэнд мэндэллээ

07/08/2026

Жүжигчин Д.Оюунтуул Хөдөлмөрийн Гавьяаны улаан тугийн одон хүртлээ

07/08/2026

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан МУСГЗ цол тэмдгээр шагнагдлаа

07/08/2026

Улсын заан Б.Серик манай дуранд

07/07/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.