Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Хавдар судлалын үндэсний төв БНСУ-ын Хавдрын үндэсний төвтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

    07/09/2026

    Худалдааны гавьяат, “Carardli” брэндийн үүсгэн байгуулагч Н.Солонго манай дуранд

    07/09/2026

    Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна

    07/09/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»Дээд шүүхийн нийт шүүгчид цуглах боломжгүйг Ерөнхийлөгчид мэдэгджээ
Папарацци

Дээд шүүхийн нийт шүүгчид цуглах боломжгүйг Ерөнхийлөгчид мэдэгджээ

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ04/23/2021Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Улсын дээд шүүх /УДШ/-д хязгаарлалт тогтоосон тул нийт шүүгчид цуглах боломжгүйг Ерөнхийлөгчийн Тамгын газар /ЕТГ/-т хүргүүлсэн тухай Улсын дээд шүүхээс өнөөдөр мэдээлэв.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр 11.00 цагт Улсын дээд шүүхэд хүрэлцэн очиж МАН-ыг тараах тухай үндэслэлийг нийт шүүгчдэд танилцуулж, нотлох баримт, холбогдох бусад материалуудыг хүлээлгэн өгнө гэх асуудлаар ЕТГ-аас УДШ-д хандсан байна.

Энэ дагуу УДШ-ийн Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Амардэлгэр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижиртэй ярилцжээ.
УДШ-ийн байранд Коронавируст халдварын тохиолдол бүртгэгдсэн тул УОК-ын шуурхай штабын заавар, зөвлөмжийн дагуу 2021 оны дөрөвдүгээр сарын 16-23-ны өдрийг дуустал хугацаанд тус шүүхийн шүүн таслах болон бусад ажлыг хязгаарласан. Мөн зарим хэргийн шүүх хуралдааныг товлосон хугацаанд нь “zoom” технологи ашиглан зайнаас явуулж байгаа хэдий ч УДШ-ийн нийт шүүгчид өнөөдөр цуглах боломжгүй талаар тус шүүхийн Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Амардэлгэр ЕТГ-ын газрын дарга Ө.Шижирт уламжиллаа.
Түүнчлэн, “Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед хяналтын шатны шүүхийн ажиллах түр журам”-д зааснаар бүх нийтийн бэлэн байдлын үед УДШ нь аливаа албан бичиг, гомдол, хүсэлтийг зөвхөн шуудангаар, эсхүл и-мэйл хаягаар хүлээн авахаар тусгайлан зохицуулсан, уг журам хэрэгжиж байгаа болохыг ЕТГ болон олон нийтэд дахин мэдэгдэх нь зүйтэй гэж үзэв.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Худалдааны гавьяат, “Carardli” брэндийн үүсгэн байгуулагч Н.Солонго манай дуранд

07/09/2026

Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна

07/09/2026

Дуучин Т.Дэлгэрмөрөнгийн охин Д.Зөөлөнсий: “Миний аав яагаад гавьяат авахгүй байгаа юм бол?”

07/09/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Хавдар судлалын үндэсний төв БНСУ-ын Хавдрын үндэсний төвтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

07/09/2026

Худалдааны гавьяат, “Carardli” брэндийн үүсгэн байгуулагч Н.Солонго манай дуранд

07/09/2026

Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна

07/09/2026

Дуучин Т.Дэлгэрмөрөнгийн охин Д.Зөөлөнсий: “Миний аав яагаад гавьяат авахгүй байгаа юм бол?”

07/09/2026

ФОТО: ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА А.НАМСАМАНД БРИГАДЫН ГЕНЕРАЛ ЦОЛ ХҮРТЛЭЭ

07/09/2026

Н.Мөнгөншагай, Б.Ялгуун нар хуримаа нижгэр хийлээ

07/09/2026

Монгол дархчуудын баярын өдрөөр “HASUI Mongolia” брэнд мэндэллээ

07/08/2026

Жүжигчин Д.Оюунтуул Хөдөлмөрийн Гавьяаны улаан тугийн одон хүртлээ

07/08/2026

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан МУСГЗ цол тэмдгээр шагнагдлаа

07/08/2026

Улсын заан Б.Серик манай дуранд

07/07/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.