Ододтой бүжиглэе шоунд жүжигчин Жерри оролцож байгаа билээ. Түүнийг Эмоци хамтлагийнхан идэвхтэй дэмждэг юм. Жүжигчин Цогтоо түүнийг миний экс хэмээн хошигнодог. Учир нь тэрээр Жеррид крашладаг байсан гэдэг.

Тэгвэл тэрээр “Эксдээ захих сүүлчийн үг. Энүүхэндээ гэж хэлэхэд цайвар үстэй шүүгч нь аягүй нааштай юм ярьж байснаа хогийн оноо өгч байна лээ шүү. Эмэгтэй бүдүүн хоолойтой шүүгч өнөөдөр ааштай байх шиг. Тэр хонин бор сэгсгэр залуу эмзэг сэдвэн дээр дөрөөлөөд өнөөдрөөс гүйцэж түрүүлнэ лээ. Өвчүүн дээрээ бөөрөнхий шивээстэй залуугаас болгоомжлоорой. Ярия ярия амжилт” хэмээн бичжээ.
Хүмүүс түүнийг ЭХНЭРИЙН гарын амтыг дахин үзэхнээ хэмээн зөрүүлэн маазарч байна.


