Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Хавдар судлалын үндэсний төв БНСУ-ын Хавдрын үндэсний төвтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

    07/09/2026

    Худалдааны гавьяат, “Carardli” брэндийн үүсгэн байгуулагч Н.Солонго манай дуранд

    07/09/2026

    Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна

    07/09/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»“Сүнс” хамтлагийн дуучин Б.Лхагвасүрэн: Би эдгэрсэн
Папарацци

“Сүнс” хамтлагийн дуучин Б.Лхагвасүрэн: Би эдгэрсэн

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ04/30/2021Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Сүүлийн үед нийслэл хотод коронавирусийн халдвар эрчимжиж буйтай холбоотойгоор олны танил буюу урлаг соёлынхон халдвар авсан талаараа цахим хаягтаа мэдээлэх болсон.


Тэгвэл “Сүнс” хамтлагийн дуучин Б.Лхагвасүрэн коронавирусийн халдвар аваад эдгэрчээ.

Тэрээр энэ талаараа өөрийнхө цахим хуудсанд “Ковид-19 бол ханиад биш аймшигт өвчин юм байна. Би ковид тусаад эхэндээ мэдэхгүй даарч хөрч, гэртээ ес хоног өндөр халуурч, ханиалгатай амьсгаа ойртож хахаж цацаж муудаад эмнэлэгт хүргэгдэн нийт 11 хоног эрчимт эмчилгээ хийлгэж цасан шуургатай өдөр хэвтэж цасан бороотой өдөр буюу өнөөдөр эмнэлгээс гарлаа.

Эхэндээ хоолойн өвчин шиг хоолой хорсож нус гарч гэмгүй эхэлж улмаар өндөр халуурч амт үнэр мэдрэхгүй болж нэг өдөр нуруу бөөр нэг өдөр толгой тархи нэг өдөр булчин гээд өвдөхгүй юмгүй болдог юм байна. Ер нь биеэ муутгаж дордож байхаар эмнэлэгт хандаж хэвтэх нь чухал бөгөөд зөв зам юм. Би ч ковидоор өвдөөгүй тусаагүй байх үедээ “2019 онд тусаад эдгэсэн байх” хэмээн итгэж ярьж “өвчин биш ханиад юм билээ” гэж их додьгор бодолтой мунхаглаж явсанаа бас энд нуулгүй хэлчихье! Бид буруу бодож байна шүү!!! Таминэээ.

Бид хамгийн гол нь хайртай дотны хүнээ энэ муухай өвчнөөс болж амь насын алдаж илүү олон хүн ингэж өвдөж шаналж хохирч дордож уушигандаа шархтай зовиуртай болгохгүйн тулд хүн бүр ухамсарлаж хичээж гэртээ л байхыг та бүхэндээ уриалж байна.

Нийт эрчимт эмчилгээ хариуцаж буй эмнэлгийн эмч, сувилагч, асрагч, дадлагжигч, хамгаалагч эмнэлгийн ажилтан алба хаагч нартаа болон гэр бүл ах дүүс найз нөхөд хамт олондоо баярлалаа” гэжээ.

сонин хачин
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Худалдааны гавьяат, “Carardli” брэндийн үүсгэн байгуулагч Н.Солонго манай дуранд

07/09/2026

Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна

07/09/2026

Дуучин Т.Дэлгэрмөрөнгийн охин Д.Зөөлөнсий: “Миний аав яагаад гавьяат авахгүй байгаа юм бол?”

07/09/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Хавдар судлалын үндэсний төв БНСУ-ын Хавдрын үндэсний төвтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

07/09/2026

Худалдааны гавьяат, “Carardli” брэндийн үүсгэн байгуулагч Н.Солонго манай дуранд

07/09/2026

Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна

07/09/2026

Дуучин Т.Дэлгэрмөрөнгийн охин Д.Зөөлөнсий: “Миний аав яагаад гавьяат авахгүй байгаа юм бол?”

07/09/2026

ФОТО: ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА А.НАМСАМАНД БРИГАДЫН ГЕНЕРАЛ ЦОЛ ХҮРТЛЭЭ

07/09/2026

Н.Мөнгөншагай, Б.Ялгуун нар хуримаа нижгэр хийлээ

07/09/2026

Монгол дархчуудын баярын өдрөөр “HASUI Mongolia” брэнд мэндэллээ

07/08/2026

Жүжигчин Д.Оюунтуул Хөдөлмөрийн Гавьяаны улаан тугийн одон хүртлээ

07/08/2026

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан МУСГЗ цол тэмдгээр шагнагдлаа

07/08/2026

Улсын заан Б.Серик манай дуранд

07/07/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.