Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Хавдар судлалын үндэсний төв БНСУ-ын Хавдрын үндэсний төвтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

    07/09/2026

    Худалдааны гавьяат, “Carardli” брэндийн үүсгэн байгуулагч Н.Солонго манай дуранд

    07/09/2026

    Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна

    07/09/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»Жүжигчин М.Баярбат аавынхаа эмээлийг өвлөн авчээ
Папарацци

Жүжигчин М.Баярбат аавынхаа эмээлийг өвлөн авчээ

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ05/03/2021Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Мэргэжлийн жүжигчдийн дундаас өөрийн амбиц, гадаад төрхөөрөө ялгардаг жүжигчин бол “Фантастик”-ын М.Баярбат. Өдгөө 35 настай тэрээр хоёр дахь амьдралаа эхлүүлж, шинэ хүнээ өлгийдөөд удаагүй байгаа.


Үндэсний уламжлалт өв соёлыг дээдэлж, дэлгэцээр тэр бүгдийг харуулахыг зорьдог М.Баярбат ааваасаа морины эмээл, хазаарыг нь өвлөн авчээ. Тэрээр “Аавынхаа эмээлийг үеийн үед өв уламжлуулан хоймортоо залах болноо…” хэмээн сэтгэлийн үгээ үлджээ.


Тэрээр “Зүрхний хилэн” кинонд тоглосныхоо дараа “Тухайн цаг үед болж байсан муу муухай үйл явдал өнөөгийн нийгэмд ч гэсэн болж байна. Энэ яг юунаас болж вэ, харь орны бодлогоос болоод байна уу, эсвэл бидний арчаагүй байдлаас уу. Тиймээс бид уран бүтээлээрээ энэ тухай дуугарахыг хичээлээ. Монгол эр хүн ямар байсан, тэд зүрхэндээ юу тээж явдгийг би дүрээрээ харуулахыг хүссэн. Бид уламжлалаасаа их хөндийрчээ. Залуус гаднын соёлд хэт автаад байгаа харагддаг. Хэдий хот суурин газар амьдарч буй ч монгол дээлээ зөв өмсөж, хөдөө очвол морь бариад уначихдаг байх ёстой мэт санагддаг. Хамгийн гол нь оюуны дархлаатай байх ёстой. Түүхэн ном, зохиол маш сайн унших хэрэгтэй. Гэр бүлийн харилцаанд гэргий хүний, эр хүний цээрлэх ёс, нялх хүүхэдтэй айл ямар байх ёстой зэрэг олон заншил байдаг шүү дээ. Тэдгээрийг гэр бүлдээ хэрэгжүүлж, үр хүүхдүүддээ уламжлуулах хэрэгтэй. Адаглаад хурим найраа монгол уламжлалаараа хийдэг байгаасай гэж боддог. Нээрэн, намайг багад хөдөө очиход айл бүр хаашаа ч явсан морио унадаг, цагаан идээгээ уламжлалт аргаар бэлтгэдэг байсан. Одоо бол юм болгоныг амарчлах гээд байдаг болсон мэт санагдсан” хэмээн ярьж байсан.

М.Баярбатын хувьд СУИС-ийн нэгдүгээр дамжааны оюутан байхдаа “Boomtown” хамтлагт бүжиглэж, дуулж, МҮОНТ-ийн “Хэцүү анги” олон ангит кинонд тоглон уран бүтээлийн гараагаа эхэлсэн. “Аз жаргалын шок”, “Дурсамжинд төгсгөл үгүй”, “Миний ах атаман”, “Хар сувдны нууц”, “Маш нууц”, “18 нас: Би чамд хайртай”, “Зүрхний хилэн” зэрэг үзэгчдийн талархлыг хүлээсэн олон кинонд тоглон, авьяас чадвараараа гялалзаж яваа уран бүтээлч.

сонин хачин
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Худалдааны гавьяат, “Carardli” брэндийн үүсгэн байгуулагч Н.Солонго манай дуранд

07/09/2026

Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна

07/09/2026

Дуучин Т.Дэлгэрмөрөнгийн охин Д.Зөөлөнсий: “Миний аав яагаад гавьяат авахгүй байгаа юм бол?”

07/09/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Хавдар судлалын үндэсний төв БНСУ-ын Хавдрын үндэсний төвтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

07/09/2026

Худалдааны гавьяат, “Carardli” брэндийн үүсгэн байгуулагч Н.Солонго манай дуранд

07/09/2026

Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна

07/09/2026

Дуучин Т.Дэлгэрмөрөнгийн охин Д.Зөөлөнсий: “Миний аав яагаад гавьяат авахгүй байгаа юм бол?”

07/09/2026

ФОТО: ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА А.НАМСАМАНД БРИГАДЫН ГЕНЕРАЛ ЦОЛ ХҮРТЛЭЭ

07/09/2026

Н.Мөнгөншагай, Б.Ялгуун нар хуримаа нижгэр хийлээ

07/09/2026

Монгол дархчуудын баярын өдрөөр “HASUI Mongolia” брэнд мэндэллээ

07/08/2026

Жүжигчин Д.Оюунтуул Хөдөлмөрийн Гавьяаны улаан тугийн одон хүртлээ

07/08/2026

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан МУСГЗ цол тэмдгээр шагнагдлаа

07/08/2026

Улсын заан Б.Серик манай дуранд

07/07/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.