Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

    05/09/2025

    Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

    05/09/2025

    Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

    05/09/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»АН-ын эртний хоёр найзын тангараг, тонгорог болов
Мэдээ

АН-ын эртний хоёр найзын тангараг, тонгорог болов

Эрхэм админBy Эрхэм админ05/06/2021Сэтгэгдэл байхгүй3 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

АН өнөөдөр хагарлаа Монгол улсын төр засаг, төрийн эрх барьж байгаа МАН, цаашлаад ард түмэнд нялзаахыг оролдож байна.

Тэгвэл ингэж болохгүй л дээ. Учир нь АН-ын энэ хоёр хуваагдсан хагарал, тэмцлийн цаана байгаа хүмүүс чинь тодорхой байна шүү дээ. Тэд бол одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга, өмнөх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нар тэднийг дагасан нөхдүүд.

Тэд тэртээ 1990-ээд оноос нэг нь улстөрийн хар махинаци, нөгөө бизнесийн ов мэхээр хослон тоглож эхэлсэн түүхтэй. Тэд л 17 чингэлэг спирт оруулж ирж, улмаар ус болгож, тэр л хослол Баянгол зочид буудал, “Махкомбинат”, “Талх чихэр”-ийг Х.Баттулгын мэдэлд оруулсан гэдэг.

Ц.Элбэгдоржийг дагаж их улстөрд хөл тавьж, УИХ-ын гишүүн болсон Х.Баттулга Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгч байх үед ивээгчийнхээ өөдөөс томордог болсон. Тэр нь Өмнөговь дахь том ордуудыг ашиглах, тэндээс улсын хил рүү төмөр зам тавихтай холбоотойгоор ийн найзууд хоёр эрэг дээр гарч эхэлсэн хэрэг.

Тиймээс ч “амин найз”-ыгаа Ц.Элбэгдорж нь дуудаж загнаж байсан нь саяхны түүх. Ийм л хүмүүс нэг нь нөгөөгөөсөө Ерөнхийлөгчийн суудлыг авсан. Ингээд Ц.Элбэгдоржийг Н.Энхбаярыг хориулж байсан шиг Х.Баттулга нөгөө найзаа хориулахыг олон Монголчууд 4 жил хүссэн ч биелсэнгүй.

Тэгэхээр тэдний хооронд олон түмэнд мэдэгдэж болохгүй томоохон хар хэргүүд байгаа нь тун ойлгомжтой юм. Түүнээс Ц.Элбэгдоржид тохвол тохоод хэрэгт хийчих асуудал зөндөө байгаа тухай хэвлэлүүд шуугисаар ирлээ. Эрдэнэтийг улсын мөнгөөр ХХБ авсан, Оюутолгойтой холбоотой асуудлууд, Ц.Элбэгдоржийн уран зургийн цуглуулга, Эрдэнэсийн санд гар дүрсэн хэрэг гээд тоочвол тоймгүй асуудал гарна. Гэвч Х.Баттулга хуучин найзаа хориулсангүй.

Тэгэхдээ зүгээр суусангүй 2020 оны УИХ-ын сонгуульд АН-аас нэр муу хүмүүсийг албаар дэвшүүлж, заримыг нь сонгууль дуусахаас өмнө хориулж, унагаад улмаар С.Эрдэнээр намын даргын тамгыг өгүүлэв. Ингээд өөрийгөө өрсөлдөгчгүйгээр дахин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрх олж авахаар АН-ын Их хурал гээчийг дэглэж дүрмийн өөрчлөлт гээчийг хийлгэсэн ч үүнийг С.Эрдэнэ нар эсэргүүцлээ. Тэдний цаана Ц.Элбэгдорж байсан нь маргаангүй.

Ийнхүү АН-ын эртний хоёр найзын тангараг, тонгорог болсон явдал тус намыг дахиж эвлэрэхээргүй хоёр талд тас хуваагаад байна.

 

Намын нөхөд нь тэднийг ширээний ард суухыг уриалсан ч тэд хөдлөхгүй нь тодорхой. Ийнхүү АН Ц.Элбэгдорж, Х.Баттулга хэмээх хоёр найзын зам салсанаас болж, хоёр хуваагдаад одоо намынхаа асуудлыг төрийн, ард түмний асуудал болгох улайралд хүргэжээ.

Харин тэдний дагалдагчдын нэг хэсэг нь Сүхбаатарын талбайд өлсөж хэвтэнэ. Нөгөө тал нь тэднийгээ шоолоод С.Эрдэнийгээ нэр дэвшүүлээд явж байна. Хар хэрүүл, хэл амаа дотооддоо л хий хэмээн олон нийтийн ихэнх нь уурсаж байна.

Ц.Нямдорж сайд нэгэнтээ “АН-ын фракцууд төрд гарахаараа төрийн зовлон, намдаа байхаараа намын зовлон” гэж байсан. АН-д фракц устсан гэж зарладаг ч одоо бүр тэрнээсээ дордож. Уг нь фракцтайгаа байсан бол ядаж хоёрхон биш хэдэн хүн уулзаж ярилцаад тохирдог байхсан. Гэвч фракцийг устгаж, Монголын ард түмний эв нэгдлийг хангах ёстой хүн АН-д ч эв нэгдэл тогтоож чадахгүй мундраа хутгаж байгааг та бид харж байна.

АН тэр хэрүүлээ дотооддоо л хий, ард түмнийг, төр засгийг хэрүүлдээ бүү татан оруул.

Г.Сартуул

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

05/09/2025

Фото: Монгол цэргүүд өнөөдөр Москва хотноо ёслолын жагсаалаар алхана

05/09/2025

Мод тарихдаа үндэсний үйлдвэрлэгчийн бордоог хөнгөлөлттэй үнээр авч болох нь

05/08/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

05/09/2025

Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

05/09/2025

Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

05/09/2025

Фото: Монгол цэргүүд өнөөдөр Москва хотноо ёслолын жагсаалаар алхана

05/09/2025

Мод тарихдаа үндэсний үйлдвэрлэгчийн бордоог хөнгөлөлттэй үнээр авч болох нь

05/08/2025

“Татар“ хамтлагийн дуучин Д.Мөнхчулуун нэрээ өөрчилж, Д.Мөнхчулуунтатар болгон УБЕГ-т бүртгүүлжээ

05/08/2025

ДЭД ХУРАНДАА Э.БИЛЭГСАЙХАН МОНГОЛ ЦЭРГҮҮДИЙГ КОМАНДЛАН АЛХАНА

05/08/2025

“1984” ПОСТДРАМЫН ЖҮЖИГ ДАХИН ТАЙЗНАА

05/07/2025

Төр дэмжихийг хүсэхгүй бол “сонин уншдаггүй улс” гэдгээ зарлачих

05/07/2025

Модель С.Төгсийн нандин агшин

05/06/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.