Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Төв цэнгэлдэхийн суудалд хөлөө жийх ч зай алга

    07/10/2026

    Хөвсгөлийн хөөрхөн П.Хүрэлбаатар манай дуранд өртлөө

    07/10/2026

    Хавдар судлалын үндэсний төв БНСУ-ын Хавдрын үндэсний төвтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

    07/09/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Зөвөлгөө»Амжилттай хүмүүс хэрхэн бусдын боломжийг хулгайлдаг вэ?
Зөвөлгөө

Амжилттай хүмүүс хэрхэн бусдын боломжийг хулгайлдаг вэ?

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ05/08/2021Сэтгэгдэл байхгүй4 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Нэгэн сонирхолтой сэдвийг хөндөж, та бүхэндээ зөвлөж байна. Амжилттай яваа хүмүүс бусдын “Аз, амжилт”-ыг хэрхэн булаадаг вэ ???

Орчин үед хүмүүс бие биедээ “Өөрөөсөө илүү амжилттай хүмүүсээр өөрийгөө хүрээлүүл. Ажил хэрэг нь бүтэмжтэй, баян чинээлэг хүмүүс чамд эрч хүч, аз авчирна, чамайг амжилт өөд хөтөлнө, эерэг энерги….” гэх мэт зүйлийг зөвлөх нь түгээмэл болжээ.
Тийм ээ .., бид зарим талаар бусдын амжилтанд урамшиж, өөртөө итгэх итгэл нэмэгддэг. Тэдний амжилтаас суралцаж, туршлага хуримтлуулдаг. Хүн өөрийнхөө хүрээллийг бий болгодог нь үнэн боловч хүрээлэл чинь чамд амжилт, аз авчрах нь гарцаагүй үнэн байж чадах уу ???
Алдартай зохиолчийн богинохоон өгүүллэгийг санацгаая.

Нэгэн тосгонд тарчигдуу амьжиргаатай тариачин эр амьдардаг байлаа. Нэг өдөр түүнийг язгууртан ноён нь анд цуг явахыг урьжээ. Тариачин эр маш их баярлаж, язгууртан ноён өөрийг нь тоож урьсан нь амьдралын шинэ боломж өмнө нь нээгдлээ хэмээн эхнэртэйгээ ярилцжээ. Түүнд илүү сайн ажил олгож магадгүй, бусад арга хэмжээнд ч цаашид урих байх гэж төсөөлжээ. Ингээд өглөө эрт анд явах цаг болж, хамт явлаа. Харин хөөрхий тариачин эр анчны хувиар биш, язгууртан ноёнтоны агнах ангийн хувиар анд оролцох байжээ. Аймшигтай үнэн энэ л байсан юм.
Эндээс бид юуг ойлгох хэрэгтэй вэ? Чи баян хүнтэй найзархаж, хүрээллээ дээшлүүлэх гэдэг юм байж, гэхдээ баян хүн чамаар яах юм бэ ???

Харилцааг харилцан ашигтай байлгаж, ихийг амжуулдаг “амжилттай” хүмүүсийн хувьд хэн нэгэнд байгаа эцсийн зүйлийг ч авахыг хүсдэг.

Нөхөрлөл бол харилцаа.

Их сургуулийн профессор захиралтайгаа найзууд байлаа. Учир нь тэд оюутан байхдаа л нэг ангийнхан байсан. Нэг нь цалингаараа амьдардаг ядруухан профессор болсон бол нөгөө нь эд хөрөнгө, эрх мэдэлд хүрчээ. Захирал найз нь профессорыг зоогонд урьж, аж амьдралын яриа өрнүүллээ. Цалингаараа амьдардаг профессор аж амьдралаа, эрдмийн ажлынхаа талаар найздаа аминчлан ярьсан. Харин захирал найз нь түүнд тосгоны бондгор бүсгүйтэй гэрлээд, жижигхэн 4 дугуйт олж аваад хааяадаа голын эрэг гарсан шиг амьдрахад чамд болно шүү дээ гэж зөвлөв. Ингээд профессор өөрөө төлж чадахаар байсан ч захирал илүүрхэж, хоолны тооцоог хийгээд гарлаа. Захирал найзын удирдлага дор профессорт эрдмийн ажлын урамшуулал, нэр алдар, шагнал гавьяаны аль нь ч ирдэггүй байлаа.
Харин тэр хязгаарлагдмал боломжоос ангижирч, захирал найздаа хэд хэлээд ч ойлгодоггүй өөрийн эрдмийн ажлаа ОУ-ын байгууллагын судлаач, шинжээчдэд илгээснээр санаанд оромгүй өндөр үнэлгээ авчээ. Тэрээр ОУ-ын эрдэмтдийн их хуралд оролцож, нэр хүндтэй болж, ажлаа сольж, үзэсгэлэнт эрдэмтэн Серби бүсгүйтэй гэрлэжээ. Нэр төр, хийсэн ажилтайгаа дүйцэхүйцээр ахуй амьжиргаа эрс өөрчлөгдлөө.

Таагүй ч гэсэн нэгэн зүйрлэл байдаг. Үзэсгэлэнт бүсгүйд үзэсгэлэнгүй, царай зүс муутай найзууд байдаг. Учир тэдгээр найзууд нь арын хэсэгт байж, үзэсгэлэнт бүсгүй тэднээс илүү тод ялгарах ёстой юм.
Эндээс бидний ойлгох ёстой зүйл бол та хэн нэгэнд биш, харин өөртөө үйлчлэх ёстой. Зүгээр л хэн нэгнийг илүү гялалзуулахын тулд та арын хэсэгт байх танд хэрэгтэй юу ? Хэн нэгний гоо үзэсгэлэн, алдар нэр, баян чинээлэгийг магтан дуулагч байх шаардлагагүй. Тэгэхийн тулд найзалж, нөхөрлөх бүүр ч хэрэггүй. Учир нь баян найз чинь үргэлж баян байхын тулд чи ядуу байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл чи дутуу байж байж л найз чинь чамаас илүү гэдгээ мэдрэх болно.

Харилцаагаа харилцан ашигтай байлгадаг “амжилттай” хүмүүс хэн нэгний эцсийн зүйлийг ч авдаг гэж дээр өгүүлсэн дээ. Танд байгаа тэр эцсийн зүйл чинь таны амжилтанд хүрэх боломж, шинэ санаа, урам зориг, эр хүч, зохиогчийн эрхээр хамгаалагдах ёстой бүтээл, итгэл найдвар, өөрийгөө үнэлэх хүндлэл, сайхан сэтгэл, мөрөөдөл, хайр гээд мөнгөөр илэрхийлэгдэж боломгүй тийм зүйлүүд ч багтдаг юм шүү. Таны урмыг хугалж, зоригийг мохоож, итгэлийг хөсөрдүүлж, үл хүндэтгэж, өөрийн байгаа байдлаараа “найз минь чи ийм л байхад болно доо” гэж хэлдэг хүн таны найз нөхөр биш, та хоёрын дунд нөхөрлөл байх ямар ч үндэслэл алга.
Хэрвээ та ийм харилцаанд орсон бол өөрийнхөөрөө байж, өөрийгөө илэрхийлж, таагүй хүрээллээс хурдан гараарай. Ялимгүй нөхөрсөг харилцаанд суурилсан хэн нэгний зараал, үйлчлэгч байж амжилтанд хараахан хүрээгүй байдлаараа хэн нэгнийг “тэжээх” хэрэггүй. Бусдын дутуугаар өөрийгөө дүүргэдэг өчүүхэн хүний эго-г “тэтгэх”-ээс татгалз.
Харин түүний оронд өөртөө үйлчилж, өөрийнхөө ажил амжилтын төлөө цаг хугацаа, ур чадвар, хүч хөдөлмөрөө зориулаарай. Хортой харилцаанаас хол байх тусам амжилт, аз жаргал ойрхон байдаг.

Аз жаргалаа өөртөө ойртуулаарай гэж танд хүсье.

Сэтгэл зүйч, Анна Кирьянова

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Төв цэнгэлдэхийн суудалд хөлөө жийх ч зай алга

07/10/2026

Хөвсгөлийн хөөрхөн П.Хүрэлбаатар манай дуранд өртлөө

07/10/2026

Худалдааны гавьяат, “Carardli” брэндийн үүсгэн байгуулагч Н.Солонго манай дуранд

07/09/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Төв цэнгэлдэхийн суудалд хөлөө жийх ч зай алга

07/10/2026

Хөвсгөлийн хөөрхөн П.Хүрэлбаатар манай дуранд өртлөө

07/10/2026

Хавдар судлалын үндэсний төв БНСУ-ын Хавдрын үндэсний төвтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

07/09/2026

Худалдааны гавьяат, “Carardli” брэндийн үүсгэн байгуулагч Н.Солонго манай дуранд

07/09/2026

Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна

07/09/2026

Дуучин Т.Дэлгэрмөрөнгийн охин Д.Зөөлөнсий: “Миний аав яагаад гавьяат авахгүй байгаа юм бол?”

07/09/2026

ФОТО: ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА А.НАМСАМАНД БРИГАДЫН ГЕНЕРАЛ ЦОЛ ХҮРТЛЭЭ

07/09/2026

Н.Мөнгөншагай, Б.Ялгуун нар хуримаа нижгэр хийлээ

07/09/2026

Монгол дархчуудын баярын өдрөөр “HASUI Mongolia” брэнд мэндэллээ

07/08/2026

Жүжигчин Д.Оюунтуул Хөдөлмөрийн Гавьяаны улаан тугийн одон хүртлээ

07/08/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.