“Вакцин” сайд
Монгол улсын Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ вакцинжуулалтыг маш эрчимтэй хийж байгаа. Вакцинжуулалтаараа дэлхийн эхний 10 оронд орох зорилт тавьж ажиллаж байгаа түүнд иргэд олон нийт ихээхэн талархалтай хандаж байгаа.
Тэгвэл короновирусын эсрэг ажиллаж байгаа сайдын төрсөн ах найруулагч Б.Баатар өөрийн цахим хуудаснаа ийм хошин зураг тавьжээ. Бодвол дүүгээ тодотгож байгаа юм байхдаа…
Ташрамд дуулгахад, Өчигдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 7222 хүнийг дархлаажуулсан байна. Тодруулбал, вакцины нэгдүгээр тунд 5131, хоёрдугаар тунд 2091 хүн тус тус хамрагджээ. Мөн орон нутагт вакцинжуулалтын цэгүүд нэмж, дархлаажуултыг эрчимжүүлээд байна. ЭМЯ-наас иргэдийг амны хаалтнаас салахыг хүсвэл вакциндаа идэвхтэй хамрагдахыг уриалж, бас зөвлөж байгаа билээ.