Нийтийн дууны ертөнцөд хамгийн олон фентэй эмэгтэй дуучнаар нэрлэгдэх болсон дуучин Э.Чулуунчимэг шинэ уран бүтээлдээ ханцуй шамлан оржээ.

Энэ тухайгаа хувийн цахим хуудаснаа онцолжээ. Өдгөө 31 насны босго алхсан түүнийг үйлэнд уран гэдгийг үзэгч сонсогч фенүүд нь тэр бүр мэддэггүй. Жирийн дундаж гэр бүлээс гаралтай ирээдүйн супер од маань 6 настайдаа утас зүү хөндөлсүүлж сурчээ. Хэтрүүлэн хэлэхэд зүү яаж сүвлэдэг, утас зүү чинь Google-д байдаг юм уу гэж асуухаар орчин цагт бид амьдарч байгаа. Э.Чулуунчимэг ээжийн зааснаар оёж шидэхэд шимтсэн нь хожим үр ашгаа өгсөн байдаг.

Том эгч нийгмийн идэвхитэй, бие даасан, Дарханы дунд сургуулийн урдаа барьдаг сурагчдын нэг байжээ. Харин дуулж хуурдах тал дээр өөрийгөө нээсэн нь ахлах ангид байсан үе. Ээж ааваасаа энэ хүсэл тэмүүллээ ихэд нууцлах нь гэрт нь урлагийн хүн байдаггүй байсантай холбоотой.
Юун төлөө оёж шиддэг билээ тоглолтын хувцас сэлтээ өөрөө хийгээд өмсчихдөг байсан гэнэ лээ.



