Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Наадмын өнгийг тодорхойлох бөхчүүд бэлтгэлдээ гарчээ

    06/16/2026

    УИХ-ын дарга С.Бямбацогт ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Сайа Ма’у Пиукалаг хүлээн авч уулзлаа

    06/16/2026

    Салсан эхнэрээ хүчирхийлсэн Өмнөговь аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын алба хаагчийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Зэвсэгт хүчинд дахин ажиллах эрхийг бүр мөсөн хасжээ

    06/16/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»Мэргэжлийн хяналтын байгууллагын цаг үеийн мэдээлэл (2021.05.12)
Мэдээ

Мэргэжлийн хяналтын байгууллагын цаг үеийн мэдээлэл (2021.05.12)

Эрхэм админBy Эрхэм админ05/12/2021Сэтгэгдэл байхгүй3 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Зөвлөн туслах үйлчилгээ:

Орон нутгийн хэмжээнд нийт 349 аж ахуйн нэгж, байгууллагад зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж, түр журмын хэрэгжилтэнд хяналт тавьж 632 зөрчил илрүүлэн 38.7 хувийг газар дээр нь арилгуулав.

Ажилтан, үйлчлүүлэгчдийн биеийн халууныг хэмжээгүй, Сэжигтэй тохиолдлыг түр тусгаарлах шаардлага хангасан өрөөгүй, хүн хоорондын зай барих тэмдэг, тэмдэглэгээ байршуулаагүй зөрчил нийтлэг илэрчээ.

Нийслэлийн хэмжээнд нийт 707 аж ахуйн нэгж, иргэн зөвлөн туслах үйлчилгээнд хамрагдаж, түр журмын хэрэгжилтийг шалгах явцад 130 зөрчил илрүүлэн 39.2 хувийг газар дээр нь арилгуулж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгсөн. Шалгалтаар QR кодыг байршуулан бүртгэл хөтлөөгүй, хяналт тавьж ажиллаагүй, бүртгэл хөтлөөгүй, хүн хоорондын зай бариагүй, ажиллагсад халдвар хамгааллын хэрэгсэл амны хаалт, бээлий, нүүрний хаалтгүй байсан зэрэг зөрчил илэрчээ.

Вакцинжуулалт:

Орон нутгийн хэмжээнд 19 дархлаажуулалтын цэгт хяналт тавьж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгчээ. Хяналтаар Яаралтай тусламжийн эм тариа, хэрэгсэл хангалтгүй, Хүлээлгийн өрөөг зохион байгуулаагүй зөрчил илэрсэн байна.

Вакцин татан авалт: Энэ сарын 05-ны өдөр Дундговь аймгийн төвөөс тус аймгийн Цагаандэлгэр сум руу коронавируст халдвар /ковид-19/-ын эсрэг вакциныг тээвэрлэх явцад цасан шуурганд төөрч, автомашин цасанд сууж саатан, 05 дугаар сарын 06-ны өдрийн 12.00 цагт Цагаандэлгэр сумын төвд ирэхэд 3 хайрцаг вакцины хадгалалтын горим алдагдаж, +10, +19, +20 хэмтэй болсон байжээ. Иймд горим алдагдсан 250 хүн/тун вакциныг битүүмжилж, хэрэглээнд гаргаагүй бөгөөд вакциныг устгахаар шийдвэрлэжээ.

Мөн энэ сарын 10-ны өдөр Хан-Уул дүүрэг дэх дархлаажуулалтын түр цэгт нэг блакондоо 10 хүн/тун бүхий АстраЗенека вакцины үлдэгдэл 3 хүн/тунг хүн ирээгүй, задалснаас хойш 6 цаг болсон тул үйлдвэрлэгчийн зааврын дагуу устгасан байна.

Aюултай хог хаягдал:

Орон нутгийн хэмжээнд 16 аймгаас ирүүлсэн тандалтын мэдээгээр 188 эмнэлэг, эм хангамжийн байгууллага, 36 тусгаарлан ажиглах байр, 67 сорьц цуглуулах, түргэвчилсэн оношилгооны цэг, 112 дархлаажуулалтын түр цэг буюу нийт 405 цэгээс 4888,3 кг хог хаягдал тээвэрлэж, цуглуулсан байна. Тухайн өдөр 4357,6 кг хогийг устгасанаас 711,4 кг хогийг халдваргүйжүүлсний дараа булж, 3696,9 кг хог хаягдлыг шатаах зууханд шатааж устгасан байна. Энэ үйл ажиллагаанд 115 тээврийн хэрэгсэл, 200 хүн ажиллажээ.

Нийслэлийн хэмжээнд Улаанбаатар хотын эрүүл мэндийн байгууллагын аюултай хог хаягдал устгалын төвлөрсөн байгууламж болох Элемент ХХК, Элемент медикал ХХК-д өдөр бүр хяналт, тандалт хийж байгаа бөгөөд 05.11-ний өдөр 178 эмнэлэг, эм хангамжийн байгууллага, 33 тусгаарлан ажиглах байр, 20 сорьц цуглуулах, түргэвчилсэн оношилгооны цэг, 24 дархлаажуулалтын түр цэг, Буянт-Ухаа боомт дахь ХМХА зэрэг нийт 255 цэгээс 10552,2 кг хог хаягдал цуглуулсан байна. Цуглуулсан 10427,2 кг хогийг устгасанаас 8527,9 кг хогийг халдваргүйжүүлсний дараа булж, 1899,3 кг хог хаягдлыг шатаах зууханд шатааж устгасан байна.

Халдваргүйжүүлэлт:

Улсын хэмжээнд нийт 293 аж ахуйн нэгж, байгууллага, нийтийн эзэмшлийн гудамж талбайн 113.696 м2 талбайд хийгдсэн урьдчилан сэргийлэх халдваргүйжүүлэлт, 82 объектын 30.008 талбайд хийгдсэн голомтын эцсийн халдваргүйжүүлэлтэд хяналт тавин ажилласан. Хяналт шалгалтаар зөрчил илрээгүй байна.

Хилийн хяналт шалгалт:

Улс хоорондын ачаа тээшийн тээвэрлэлт, эрдэс баялгийг экспортлох үеийн эрүүл ахуй, халдвараас сэргийлэх дэглэмийн мөрдөлт, халдваргүйжүүлэлтийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийгдэж байгаа бөгөөд 05.11-ний өдөр улсын хилээр орсон 890 тээврийн хэрэгсэлд урьдчилан сэргийлэх болон эцсийн халдваргүйжүүлэлтийг хийж, 937 зорчигч жолоочид эрүүл мэндийн хяналт тандалт хийж, COVID-19 халдвараас сэргийлэх талаар зөвлөгөө өгсөн. Мөн улсын хилээр гарсан 844 тээврийн хэрэгсэлд урьдчилан сэргийлэх болон эцсийн халдваргүйжүүлэлтийг хийж, 910 зорчигч жолоочид эрүүл мэндийн хяналт тандалт хийж, COVID-19 халдвараас сэргийлэх талаар зөвлөгөө өгсөн. Тээврийн хэрэгслийн жолооч, зорчигч нарт халдварын шинж тэмдэг илрээгүй.

Лабораторийн мэдээлэл

2021.05.11-ний өдөр улсын хэмжээнд мэргэжлийн хяналтын байгууллагын харьяа 25 лабораторид 335 дээж шинжилгээнд ирж, 186 дээжийн хариу гарсан бөгөөд 19 дээж шаардлага хангаагүй байна. Үүнд: Хүнсний түүхий эд бүтээгдэхүүний 4, орчны шинжилгээний 5, арчдасын шинжилгээний 10 дээж шаардлага хангаагүй байна.

МХЕГ
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Наадмын өнгийг тодорхойлох бөхчүүд бэлтгэлдээ гарчээ

06/16/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Сайа Ма’у Пиукалаг хүлээн авч уулзлаа

06/16/2026

Салсан эхнэрээ хүчирхийлсэн Өмнөговь аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын алба хаагчийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Зэвсэгт хүчинд дахин ажиллах эрхийг бүр мөсөн хасжээ

06/16/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Наадмын өнгийг тодорхойлох бөхчүүд бэлтгэлдээ гарчээ

06/16/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Сайа Ма’у Пиукалаг хүлээн авч уулзлаа

06/16/2026

Салсан эхнэрээ хүчирхийлсэн Өмнөговь аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын алба хаагчийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Зэвсэгт хүчинд дахин ажиллах эрхийг бүр мөсөн хасжээ

06/16/2026

“Анхны харцаар гэрлэсэн хос шуугиан тарив!”

06/16/2026

НИТХ төлөөлөгч Б.Сэргэлэнбатар ГУРВАН ДАВХАР ДЭЭЛТЭЙ

06/16/2026

Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр Цэндийн Цогтыг томиллоо

06/15/2026

Л.Энхрийлэн 63 кг-д дэлхийн чансааг тэргүүллээ

06/15/2026

Монголын эмэгтэй баг түүхэндээ анх удаа дэлхийн мэргэжлийн багуудын чансааг тэргүүллээ

06/15/2026

Оройн Дээд Очирдара буюу Аравдугаар Богд Жавзандамба хутагт Данзан Жамбал Чойжи Ванчүг бага ангиа төгсжээ

06/15/2026

Дуучин Б.Отгонжаргалын охин хилийн чанадад оюутан болно

06/15/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.