Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

    07/11/2026

    Охидын зүрхийг булаагч Б.Орхонбаяр манай дуранд

    07/11/2026

    Улсын арслан Э.Батмагнай манай дуранд

    07/11/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»Гавъяат тамирчин Х.Эрдэнэт-Одод ГАВЪЯАТ ДАСГАЛЖУУЛАГЧ цол олгоно
Папарацци

Гавъяат тамирчин Х.Эрдэнэт-Одод ГАВЪЯАТ ДАСГАЛЖУУЛАГЧ цол олгоно

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ05/27/2021Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өчигдөр зарлиг гаргаж, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын болон Гавьяат цол, одон, медаль хүртээсэн билээ.
Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу төрийн одон, медаль гардуулах ёслол энэ сарын 29-нд буюу бямба гаригт үргэлжлэх аж.


Энэ өдөр шагнал хүртэгсдийн дунд Монгол Улсын Гавьяат тамирчин, жүдо бөхийн ОУХМ Хишигбатын Эрдэнэт-Од багтаж байгаа бөгөөд Ерөнхийлөгчийн зарлигаар түүнд Гавьяат дасгалжуулагч цол хүртээхээр болжээ.

ДАШТ-ий хүрэл медальт, Азийн наадмын алт, хүрэл, ААШТ-ий хошой алт, гурван мөнгө, нэг хүрэл медальт, Гавьяат тамирчин Х.Эрдэнэт-Од 2008 онд зодог тайлж, дасгалжуулагчийн албанд шилжсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд Үндэсний шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллаж, тамирчдаа тив, дэлхий, олимпын наадамд амжилттай бэлтгэн, оролцуулсан.
Түүнийг өнгөрсөн гуравдугаар сард Олон улсын жүдо бөхийн холбооны /IJF/ Удирдах зөвлөлд сонгосон юм.
Олон улсын жүдо бөхийн холбооны Удирдах зөвлөл нийт 17 гишүүнтэй бөгөөд гавьяат тамирчин Х.Эрдэнэт-Од нь дэлхийд жүдог хөгжүүлэх зөвлөлд Японы Олимпийн хорооны ерөнхийлөгч, Японы жүдо бөхийн холбооны тэргүүн Ясүхиро Ямашита болон Кодокан жүдогийн Их сургуулийн тэргүүн Харуки Уимуратай хамтран ажиллаж байгаа билээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

07/11/2026

Охидын зүрхийг булаагч Б.Орхонбаяр манай дуранд

07/11/2026

Улсын арслан Э.Батмагнай манай дуранд

07/11/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

07/11/2026

Охидын зүрхийг булаагч Б.Орхонбаяр манай дуранд

07/11/2026

Улсын арслан Э.Батмагнай манай дуранд

07/11/2026

Наадмын үеэр жүжигчин У.Цогтбаяр гэр бүлийн хамт манай дуранд өртлөө

07/11/2026

Манай дуранд Дархан аварга Н.Батсуурь

07/11/2026

“Мөнхөд орших Монгол наадам” үзэгчдийн сэтгэлд мөнхөрсөн нээлт боллоо

07/11/2026

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт баяр наадмын мэндчилгээ дэвшүүлэв

07/11/2026

Төв цэнгэлдэхийн суудалд хөлөө жийх ч зай алга

07/10/2026

Хөвсгөлийн хөөрхөн П.Хүрэлбаатар манай дуранд өртлөө

07/10/2026

Хавдар судлалын үндэсний төв БНСУ-ын Хавдрын үндэсний төвтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

07/09/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.