Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Төв цэнгэлдэхийн суудалд хөлөө жийх ч зай алга

    07/10/2026

    Хөвсгөлийн хөөрхөн П.Хүрэлбаатар манай дуранд өртлөө

    07/10/2026

    Хавдар судлалын үндэсний төв БНСУ-ын Хавдрын үндэсний төвтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

    07/09/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Мэдээ»Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Орхон аймагт ажиллалаа
Мэдээ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Орхон аймагт ажиллалаа

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ05/14/2021Шинэчилсэн:06/08/2021Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр Орхон аймагт ажиллалаа. Ерөнхий сайдын энэ удаагийн албан томилолтын ажлын хэсэгт Сангийн яамны сайд Б.Жавхлан, УУХҮЯ-ны сайд Г.Ёндон, ЭМЯ-ны сайд С.Энхболд, ЗГХЭГ-ын У.Бямбасүрэн болон бусад албаны хүмүүс багтжээ.

Ерөнхий сайдад Орхон аймагт коронавирусний эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээ болон, 2021-2024 онд хэрэгжих томоохон төсөл хөтөлбөр, 1000 айлын орон сууцны төслийн талаар танилцууллаа.

Орхон аймгийг орон сууцжуулах төслийн хүрээнд дэд бүтэц болон шаардлагатай бусад асуудалд ирэх жилийн төсвөөс эхлүүлэн 50 тэрбум төгрөгийн санхүүжилтийг Засгийн газраас үзүүлэхээр боллоо.

Мөн “Цар тахалтай холбоотой үүссэн шаардлагатай санхүүжилт, гэр хорооллын айл өрхийг инженерийн шугам сүлжээнд холбох, “Эрдэнэт шинжлэх ухаан технологийн парк” ОНӨААТҮГ-ын үйл ажиллагаатай холбоотой санхүүжилтын асуудлыг шийдвэрлэхэд төсөвт дэмжлэг үзүүлж, бодлогоор дэмжих боломжтойгоо илэрхийллээ.

Мөн Ерөнхий сайдаар ахлуулсан ажлын хэсэг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т ажиллаж Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутагт уул уурхай-металлурги-химийн үйлдвэрийн цогцолбор байгуулах Засгийн газрын тогтоол, Үйлдвэрлэл, технологийн паркийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг “Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газарт гардуулан өглөө.

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 2024 он хүртэл 22 төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд үүнд Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төсөл багтаж байна. Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах” үйлдвэрийн зураг төсөл, ТЭЗҮ-ийг боловсруулж, УУХҮЯ-нд хүргүүлсэн байна. Тус зэсийн баяжмалын үйлдвэрт тасралтгүй ажиллах SKS технологийг ашиглаж, жилдээ 125,5 мянган тонн катодын зэс, 72 кг цэвэр алт, 38 мянган кг цэвэр мөнгө болон элемэнтийн хүхэр, хүхрийн хүчлийг үйлдвэрлэх юм.

Орхон ИТХ
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Хавдар судлалын үндэсний төв БНСУ-ын Хавдрын үндэсний төвтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

07/09/2026

ФОТО: ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА А.НАМСАМАНД БРИГАДЫН ГЕНЕРАЛ ЦОЛ ХҮРТЛЭЭ

07/09/2026

Монгол дархчуудын баярын өдрөөр “HASUI Mongolia” брэнд мэндэллээ

07/08/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Төв цэнгэлдэхийн суудалд хөлөө жийх ч зай алга

07/10/2026

Хөвсгөлийн хөөрхөн П.Хүрэлбаатар манай дуранд өртлөө

07/10/2026

Хавдар судлалын үндэсний төв БНСУ-ын Хавдрын үндэсний төвтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

07/09/2026

Худалдааны гавьяат, “Carardli” брэндийн үүсгэн байгуулагч Н.Солонго манай дуранд

07/09/2026

Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна

07/09/2026

Дуучин Т.Дэлгэрмөрөнгийн охин Д.Зөөлөнсий: “Миний аав яагаад гавьяат авахгүй байгаа юм бол?”

07/09/2026

ФОТО: ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА А.НАМСАМАНД БРИГАДЫН ГЕНЕРАЛ ЦОЛ ХҮРТЛЭЭ

07/09/2026

Н.Мөнгөншагай, Б.Ялгуун нар хуримаа нижгэр хийлээ

07/09/2026

Монгол дархчуудын баярын өдрөөр “HASUI Mongolia” брэнд мэндэллээ

07/08/2026

Жүжигчин Д.Оюунтуул Хөдөлмөрийн Гавьяаны улаан тугийн одон хүртлээ

07/08/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.