Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг дахин ЯЛЛАГДАГЧААР ТАТЛАА

    07/28/2026

    Э.Чулуунчимэгийн мэдэгдлийн дараа Б.Болд ам нээлээ

    07/28/2026

    Дуучин Э.Чулуунчимэг: “Дуугүй явснаараа юу ч хожоогүй, болсон бүхнээ ярих цаг нь болсон”

    07/27/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»Эр хүний ухаан чадал эхнэр хүүхдийнх нь харц , байдлаас харагдана
Папарацци

Эр хүний ухаан чадал эхнэр хүүхдийнх нь харц , байдлаас харагдана

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ07/10/2021Шинэчилсэн:07/10/2021Сэтгэгдэл байхгүй4 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Нэгэн ээжийн бичвэр:

Бэртэй болжээ бид.Бас ач охинтой болж.
Битүүхэндээ надаас бэргээд эмээгээд байгаа сурагтай.

-Айх хэрэггүй дээ охин минь.

Ээж нь ч бас айлын бэр хүний эхнэр гэдэг амаргүй хүнд наад албыг чинь 20 гаруй жил хашиж ,хичээж, зүтгэж ,хөдөлмөрлөж яваа арвин туршлагатай бас л нэг бэр шүү дээ.
Өөрөө би бэр болохоор өөрийнхөө бэрдээ яаж хандахаа мэдсэн. Амьдралаас сурсан.

-Одоо бол миний хүүгийн аз жаргал ,хайр дурлал ,эрүүл мэнд , ажил үйлс, амжилт бүтээл надаас биш чамаас шалтгаална.
Чи минь түүний инээх шалтгаан хүсэх хүсэл, хайрлах хайр ,мандах нар, маргаашийн том ирээдүйн болсон.
Тийм болохоор хүүгийнхээ маргаашийн нарыг би сэвтээхгүй. Бүүдийлгэхгүй.
-Миний үр удам чиний дотор бүрэлдэж, чамтай хамт амьсгалж, чамтай хамт амьдарч, чи үрийг минь амиа үл хайрлан ,махаа урж, цусаа урсгаж, жаргал зовлонгийн нулимсан дунд орь дуу тавин орилон ёолон төрүүлсэн.

Чиний амьд бүтээл бидний амьдралын үргэлжлэл ,удам угсаа ,утга учир, түмэн баяр, мянган жаргалыг бэлэглэж цаашдын ирээдүй минь болдог. Аав ээждээ эрхлэх насан дээрээ алаг үрээ тэврээд айлын эхнэр болчихсон унтах нойр идэх хоолоо хасан найз нөхөд наргиа цэнгээнийг мартсан .
Тиймээс би чамайг маш ихээр хайрлана.
-Аав ээж, эмээ өвөө нь эрхлүүлсэн айлын эрх дураараа хүүхдийг амьдралд сургаж ааш занг нь засаж алдаа оноог нь залруулж, явах зам хүрэх ирээдүйрүү нь хөтлөөд хамтдаа чи л зүтгэнэ.Даарахад чи дулаацуулж халууцахад нь чи сэрүүцүүлнэ . Харийн нутагт үрээ тэврээд, хичээлээ хийгээд, гэрээ цэвэрлээд эр нөхрөө халамжлаад, нэр төргүй гэрийн ажилд ,нэг биед ахадсан албанд охин минь чи л зүтгэж байгаа.
Чи миний хамгийн хүнд ачааг жаахан нуруундаа тэр чигээр нь үүрсэн шүү дээ. Үүрэх ачаанаас минь хуваалцаж яваа үрээ өөрийн үрээс өөрцгүй хайрлана.

Холын газраас үрдээ зовдог ,хоногийн нойроо хулжааж санадаг, орох гарахад чих тавин шаналдаг, орой үдшээр утас цохин зовдог энэ хүнд ачаанаас минь ээжийгээ чи салгасан. Өөртөө үүрсэн. Ийм байтал чамайг би элдвээр хэлж болно гэж үү.???

-Өөрийн хүүгээ хараад сайхан инээж, өрөөлийн охинг хараад муухан мушигнах адын муухай занг ааштай ч гэсэн ээж нь хэзээ ч гаргахгүй шүү.

Хүүгийнхээ духыг үнэрлээд хүнийхийг хөндий хардаг хөгийн буза р занг хэзээ ч ээж нь гаргахгүй. Айлын охин үр аав ээжийгээ санана шүү дээ. Алагчилж үзээд яахав би.

-Гэр доторх хэрүүлэ э зохицуулж чадахгүй гэргий хүүхдээ муулаад ирвэл улаан нүүрэн дундуур нь алгадаад хөөхөө угаасаа ээж нь ухаан орсон цагаас нь хүүдээ хэлж сургасан. Өлгөж аваад үүдээ нээж өөгшүүлнэ гэж ёстой чиг хэзээ ч байхгүй шүү.

Хов зөөгөөд гэртээ шургадаг хогийн арчаагүй сул дорой эрийн оронцогий г энэ амьдралд огт бэлдээгүй шүү ээж нь. Энэ тал дээр санаа зоволтгүй. Эхнэр хүүхэдтэйгээ учраа олж чаддаггүй эрийн оронцог минь гээд хөөгөөд гаргана гэж мэд. Үг унагаж чамайг буруутгах гээд үрийнхээ бурууг өмөөрөхгүй. Зүрхэндээ ээж нь сийлсэн.

– Амьдрал чинь оролцохгүй ,ажил үйлсийг чинь огт шүүмжлэхгүй. Гэр орноор чинь хэсээд хог новшийг чинь ухахгүй. Идэх уух эдлэх хэрэглэхийг чинь хорьж илүү үглэж билүү долоож явахгүй ээ. Чи минь өөрийн хүссэн мөрөөдсөн бүхнээрээ амьдрах жаргах эрхтэй. Энэ бол чиний бүтээсэн амьдрал.

Эхнэрийнх нь нүд сэргэж эрх хонгор зан гаргаж хүүхдийнх дуу цовоожиж хүүгийн минь хүзүүнээс нь зүүгдэж байвал хүүгээ би сайн хүн болгож гэж бодно.

Өөрөөрөө энэ үед бахархая.

Ээж гэдэг хүн биеийг нь төрүүлэхээс ухааныг нь төрүүлэх биш дээ.
Эр хүний ухаан чадал эхнэр хүүхдийнх нь харц , байдлаас харагдана.

-Сайхан хүүд минь муухан эхнэр заяажээ гээд санаа алдаж самуун муу үг огт ярихгүй.
Ам юу ярина амьдрал түүгээр бялхдаг гэж. Үр хүүхдийнхээ сайн сайхан амьдралд үйлийн мууг үгээрээ дуудахгүй шүү.
Буруу байвал аль алиндаа бий. Буян байвал аль алиных ч бий. Бусдын адил амьдарч явбал болоо доо .
Зүтгэж байна сэтгэж байна үр хүүхдээ өөрсдөа өсгөж байна. Энэ чинь л хангалттай.
Айх хэрэггүй дээ охин минь.
Асуувал ээж нь хэлнэ. Мөрөөдвөл ээж нь дэмжинэ. Хийвэл ээж нь туслана.
Ямар ч байсан чи миний амьдралд ял хийсэн ялтан биш гавьяа байгуулсан баатар минь байх болно. Өөрийгөө хайрлуулахын тулд үргэлж чиний талд бат зогсоно ээж нь.

Өрөөл бусдын болон үр хүүхдийнхээ амьдрал оролцох эрх бидэнд байхгүй.

Өөрсдийнхөө сонгосон замаар хүссэн хүслээр үрстэйгээ хөтлөлцөөд үргэлж урагшаа хүүхдүүд минь.

Алдарт Эх Одноо

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Э.Чулуунчимэгийн мэдэгдлийн дараа Б.Болд ам нээлээ

07/28/2026

Crush Bush хамтлагийн Батука эхнэртэйгээ эргэн нийлжээ

07/27/2026

Найруулагч Г.Цоггэрэл, МУГЖ У.Уранчимэг нар ач охиноо өлгийдөн авчээ

07/27/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг дахин ЯЛЛАГДАГЧААР ТАТЛАА

07/28/2026

Э.Чулуунчимэгийн мэдэгдлийн дараа Б.Болд ам нээлээ

07/28/2026

Дуучин Э.Чулуунчимэг: “Дуугүй явснаараа юу ч хожоогүй, болсон бүхнээ ярих цаг нь болсон”

07/27/2026

Даян аварга Б.Орхонбаярт хаягласан ноцтой мэдэгдэл цахим орчинд нийтлэгджээ

07/27/2026

Crush Bush хамтлагийн Батука эхнэртэйгээ эргэн нийлжээ

07/27/2026

Найруулагч Г.Цоггэрэл, МУГЖ У.Уранчимэг нар ач охиноо өлгийдөн авчээ

07/27/2026

Дуучин Э.Чулуунчимэг экс найз залуу Д.Цэрэнтогтохын талаар дуугүй байсан бүхнээ дэлгэв

07/26/2026

Талийгаачийг хуучин соёлын төвийн байранд гавлаж, орхисон байжээ

07/25/2026

Төв аймгийн Борнуур суманд эрүүлжүүлэгдэж байсан иргэн амиа хоролжээ

07/25/2026

Продюсер Б.Ангирмаа манай дуранд

07/25/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.