Монголын ард түмний дунд үеийн үед дуулагдаж ирсэн ардын сайхан дуунуудын өнөө цагийн үргэлжлэл бол орчин үеийн нийтийн дуу юм.

Энэ цагт олон дуучин уран бүтээлээ туурвиж яваагийн нэг нь залуу дуучин Батбаярын Баяр-Отгон билээ. Залуу дуучингийн гаргасан “Нvдэн гоо” хэмээх дууны клип сүүлийн үед сошиалд олон мянган шэйр, эможи зэргийг аваад байгаа юм.

Мөн тус дууны клипны гол дүр болох фитнес мисс Б.Сугарсүрэнг дагагчид хэдэн зуугаараа нэмэгджээ.
Монголын анхны бодибилдингийн эмэгтэй тамирчдын нэг, анхны фитнесс мисс, анхны Олон улсын хэмжээний мастер бүсгүй бол Б.Сугарсүрэн билээ.

Тэрбээр мөн Азийн аварга шалгаруулах тэмцээний хошой мөнгө, Зүүн Азийн аваргын алт, мөнгөн медальт, Монгол Улсын хошой аварга зэрэг олон шагналын эзэн. Монголын эмэгтэй тамирчдыг дасгалжуулан олон улсын тэмцээнд бэлтгэж, А зэрэглэлийн шүүгчийн эрхтэйгээр томоохон тэмцээнүүдэд оролцдог Б.Сугарсүрэн 2014 онд төрийн дээд шагнал болох Алтан гадас одонгоор энгэрээ мялаасан.


