Монголын хошин урлагийн авъяаслаг эрэгтэй жүжигчдийн ард тэднийг яаж тоосон юм бэ гэмээр гоо үзэсгэлэнт бүсгүйчүүд байдаг.
Тэдний нэг бол МАСК хамтлагийн жүжигчин М.Баярмагнайн гэргий Ж.Нарантунгалаг. Санхүүч мэргэжилтэй Ж.Нарантунгалаг бүсгүй үеийнхэн дундаа хөөрхөн царай, гоо биетэйгээрээ гайхагддаг.
Өдгөө 40 насны босго алхаж, гурван хүүхдийн ээж болсон тэрээр 30 настнуудаас ялгарахааргүй овор багатай.
Жүжигчин М.Баярмагнайгийн хувьд 2000 оны үед “жинхэнэ од” байсан мисс Шүрэнчимэгтэй оюутан байхдаа үерхэж байсан гэдэг. Гэвч найз бүсгүй нь монголын сайхан бүсгүйгээр тодорч эхэлсэн тэр үеэс хаягдахаасаа өмнө түрүүлж хаяж байсан гэдэг хөгжилтэй явган яриа байдаг.







