Монголын залуучуудаас дэлхийн мистерийн тэмцээнд анх удаа амжилттай оролцсон хүн бол “Монгол модель” агентлагийн загвар өмсөгч Галаа юм.

Үндэсний үйлдвэрлэгчдийн шилдэг брэндүүдээс гадна клип, реклам бүтээгчдийн анхаарлын төвд байдаг Галаад охид, бүсгүйчүүд хөл алддаг. “Монгол модель” агентлагийнхаа нэрийг дэлхийн тавцанд гаргаж амжсан энэ залуу чамгүй боловсролтой, соёлч зантай гэдгээрээ найз нөхөд, хамтран ажиллагсдынхаа дунд нэр хүндтэй. Дэлхийн тэмцээнд оролцсоноосоо хойш “мистер” хоч зүүсэн Галаа өөрийн цахим хуудсаараа дамжуулан найз бүсгүйтэй гэдгээ зарлалаа.

Тэрээр хэдэн жилийн өмнө “Би гадаад бүсгүйтэй гэрлэнэ” хэмээн ярьж байсан. Тэгвэл тэрээр гадаад бүсгүйгээ олсон бололтой. Найз бүсгүйгээрээ цэвэр монгол биш эрлийз бүсгүйг сонгож олны өмнө албан ёсоор ил гаргалаа.


