Цагтаа “Монголын дизайнеруудын холбоо”-ны нэгдүгээр зэрэглэлд багтаж, Монголын загварын ертөнцөд богино хугацаанд өндөр амжилт үзүүлсэн бүсгүй бол топ модель Э.Сэлэнгэ.

Зургаан жилийн өмнө тэрбээр Францын Эйфелийн цамхагийн өмнө нөхөр болох Б.Одбаяраас сүйн бөгж аван, хоёр охины ээж болсноосоо хойш амьдралын аз жаргалыг мэдэрч гэр бүлийн жаргалыг илүү үзэх болсон гэдэг.

Түүний нөхөр хувийн компаниа удирдан авч яваа залуу. Загварын тал дээр тун ч мэдрэмжтэй нэгэн бөгөөд өдгөө ч тэрхүү стил, имиджээ алдаагүй явна. Сонирхуулахад, тэд тус тусын хувийн бизнестэй орчин цагийн чинээлэг гэр бүлүүдийн тоонд орох болсон гэнэ лээ.

