“Өөрийн толгой дээрх өлөн бугыг харахгүй хүний толгой дээрх өлөн өвсийг шоолох” гэдэг ардыг сайхан зүйр үг бий. Энэ үгийг санагдуулам хүнээр Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан тодроод байна.
Учир юу гэхэвээс, манай сайт өнгөрсөн тавдугаар сард Шадар сайд С.Амарсайхантай холбоотой зарим нэг баримтуудыг “ТАНИЛЦ: Шадар сайд С.Амарсайхан арбитрын шүүхэд ялагдаж, 4.7 сая ам.доллар төлөх болсон БАРИМТ” гарчигтай нийтлэл дотор дэлгэсэн.
https://tac.mn/post/69649
Уг баримтат нийтлэлтэй холбоотойгоор эрхэм Шадар сайд С.Амарсайхан хэвлэлийнхний “амыг барих” зорилгоор Хэвлэл мэдээллийн зөвлөлд гомдол гаргаж, компанийн нэр төрд хууль бусаар халдсан хэмээн онцолсон байдаг.
Тэгвэл ТАС.МН сайтыг Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс ёсзүйн алдаа гаргаагүй бөгөөд олон нийтэд мэдээллэх шийдвэр гаргажээ.
Ёс зүйн хорооноос уг дүгнэлтийг гаргахдаа “ТАС.МН сайтын редакц уг нийтлэлтийг бэлдэхдээ олон нийтэд ил болсон нээлттэй мэдээллүүдийг ашигласан, бүх мэдээллээ баримтжуулан олон нийтэд хүргэсэн тул сэтгүүлзүйн ёсзүйг зөрчөөгүй” гэх утга бүхий дүгнэлтийг гаргажээ.

Шадар сайд С.Амарсайхантай холбоотой уг баримтууд шүүхийг нээлттэй сайтад хэдийнэ дэлгэгдсэн байхад, уг баримтуудыг олон нийтэд мэдээлсэн хэвлэлийнхэнд өс санан өширхөж, бусдаас алдааг хайж байгаа нь даанч харамсмаар. Үнэн шударга, ёс зүйг эрхэмлэдэг төрийн хар хүн байсан бол өөрийн алдааг нуун дарагдуулж бурууг бусдад нялзайх бус, өөрийнхөө алдааг ухамсарлан шүүхийн шийдвэрүүдийг даган биелүүлснээ эерэгээр тайлбарлан, нийтэд үлгэрлэн дууриалал үзүүлэх ёстой байх байлаа.
Мөн С.Амарсайхан сайд Хэвлэл мэдээллийн зөвлөлд хандаад зогсохгүй, баримтыг дэлгэсэн сэтгүүлчийг цагдаагийн байгууллагад шалгуулахаар өгсөн байдаг. Уг хэргийг тус нийтлэл бичсэн газар буюу Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст шалгуулахаар өргөдөл өгөх ёстой байтал Хан-Уул дүүргийн цагдаагаар шалгуулж эхэлсэн. Энэ үйлдэл нь танил талаа ашиглан хэвлэлийн эрх чөлөөнд халдахыг завдав уу гэх хардлагыг төрүүлээд байгаа юм. Сэтгүүлчийг цагдаагийн байгууллагаар шалгуулсан ч, тус нийтлэлд дурьдсан асуудлууд шүүхийн нээлттэй мэдээллийг ашигласан тул тус зөрчлийн гэх хэрэг хаагдах төлөвтэй байгаа юм. Шадар сайд С.Амарсайхан та баримт нотолгоотой, үнэн зөв мэдээ мэдээллийг бичсэн сэтгүүлчийг ийнхүү цагдаа шүүх, хэвлэл мэдээллийн ёс зүйн зөвлөлд хандан, төрийн болон хувийн хэвшлүүдийн байгууллагуудаар айлган сүрдүүлэхийг завдаж байгаа энэ үйлдлээ таслан зогсоох нь зөв биз ээ.
Таны эхнэр ч бидэнтэй ижил хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж, “нэг тогооноос хооллож” байгаа билээ. Тэгтэл өөртэйгөө холбоотой үнэн зөв, баримт нотолгоотой мэдээ, мэдээлэлийг нуун дарагдуулж, түүнийг нийтлэсэн хэвлэл мэдээлэл, сэтгүүлчийн хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдаж буй нь хэвлэлийн салбарынханд таагүй сэтгэгдэл төрүүлж байна.
Бид дараагийн удаад С.Амарсайхан Шадар сайд болохоосоо өмнө буюу АНУ-руу зорьж дүрвэхээсээ өмнө хэрхэн автын осо л гаргаж байсан, уг автын ослоо р энгийн иргэн амиа алдсан талаарх мэдээллүүдийг баттай, баримт нотолгоотой, гэрчтэйгээр уншигч та бүхэндээ хүргэх болно.

