Ингэхэд та бүхэн Холливудын од сайхан бүсгүйчүүдийн насыг мэдэх үү?
Сонирхуулахад Николь Кидман 49, Селин Дион 48, Памела Андерсон 49, Женифер Энистон 47 настай.

Нас тийм ч чухал биш, гэхдээ тэд одоо хэр нь халуухан бүсгүйчүүдийн жагсаалтанд байсаар байгаа юм. Тэгвэл монголын урлагийн сайхан бүсгүйчүүд дундаас МУГЖ У.Уранчимэг тэдэнтэй үе тэнгийнх. Бүсгүй энэ жил 49 настай гэхэд итгэх хүн ховор. Арга ч үгүй юм.

Гуравхан жилийн өмнө халуухан нүцгэн зураг гарч олны нүдийг хужирлан залуу охид ч атаархсан байхад. “Хувьсал” продакшны шинэ бүтээл бүр сенсааци, таамаг, өндөр хүлээлт дагуулж байдаг бөгөөд энэ удаад “Миний нууц” киноных нь клип, постер цацагдсан даруйдаа шуугиан тарьсан. Нэрт жүжигчин, авьяаслаг сайхан бүсгүй тус кинондоо гол дүр бүтээж , бүрэн нүцгэлсэн төдийгүй халуухан бүсгүйн дүрийг амилуулсан байдаг.

Тэрээр драмын театрт байхаасаа л “Хар ирвэс” Наоми Кэмпбеллтэй жишигддэг байсан. У.Уранчимэг хэдий гэрийн эзэгтэй, ээж болсон ч хүсэмжит бүсгүйн тавцангаас буугаагүй. Фитнессээр идэвхитэй хичээллэсээр цөөнгүй жилийг үдсэн тэрбээр ийм гоолиг байдаг биз. Хамтран тоглогчоо сургах, өөртэйгөө яв цав нийцүүлэх тал дээр Урнаа шиг хатуу, өндөр шаардлагатай багш байдаггүй гэдэг.
Яг л барууны оддын жишгээр биеэ авч явж, бэлтгэл сургуулилтандаа өндөр ач холбогдол өгдөг түүнээс залуу үеийнхэн суралцах, үлгэр дуурайл болгохоос аргагүй.

