Гэр бүлийн хос, ая зохиогч, дуучин А.Анхбаяр, МУСТА Б.Чанцалдулам нарын олон сайхан уран бүтээл, үзэгч сонсогчдод хүрсэн. Тэдний “Алтан туурайт ажнай”, “Жаргаж амьдаръя”, “Хайрын совинтой бороо”, “Насны ганцхан хань”, “Учрал холын чамтайгаа”, “Хангайн дуу”, “Цаг сэлгээтэй”, “Чи бидэн хоёр”, “Мөнхийн хайр”, “Дууланхан хүлээе”, “Ижий дээ ирлээ”, “Хайрын зөн”, Итгэ дээ”, “Хөөрхөн л юм чинь” зэрэг дуу нь хит болж сонсогч олны амандаа аялах дуртай дуу болж чадсан билээ.
Тэгвэл дуучин хосууд нэгнээ эрхлүүлж байгаа зургаа дэлгэж эр хүнийг зөөллөж амьдрах хэрэгтэйг зөвлөв. Тэд “Зүгээр ч зураг авахуулчихгүй юмаа. Эрх занг чинь эвдэлгүй хайрласаар байгаа, Эр хүнийг улам зөөллөж амьдраарай, Бүсгүй минь” гэжээ.


